НИЙГЭМУЛС ТӨР

Т.Доржханд: 2016 онд ҮХЦ захиалгаар ажилласан, энэ удаад өөр

Даваа гарагт ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан болж, УИХ-ын гишүүн Т.Доржханд нарын гаргасан гомдлын дагуух асуудлыг хэлэлцсэн. Улмаар сонгуулийн тогтолцоог өөрчлөх нь зүйтэй, үүний тулд заавал ҮХНӨ хийх албагүй, УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд сонгуулийн тухай хуулийг өөрчлөх боломжтой гэсэн агуулга бүхий дүгнэлт гаргасан юм.

Үүний дараа УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өөрийн нүүр хуудсаар дамжуулж, “ҮХЦ захиалгаар ажиллалаа. Сонгуулийн тогтолцоог өөрчилж, төрийн эргэлт хийх нь” хэмээн мэдэгдэл хийгээд байна.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Т.Доржханд мөн төрийн ордноос мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Зарим гишүүд буруу ойлголттойгоор ҮХЦ-ийн шийдвэрт хандаж, иргэд олон нийтэд ч буруу мэдээлэл түгээж байна. Тухайлбал Ц.Даваасүрэн гишүүний мэдэгдэлд хэд хэдэн алдаа байна. Энэ удаад ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан болсон тул цэцийн бүх гишүүд оролцсон. Нөлөөнд автсан гэж болохгүй.

Харин өнгөрсөн 2016 онд, сонгуулиас яг нэг сарын өмнө ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаан болж, сонгуулийн холимог тогтолцоог өөрчлөхөд нөлөөлсөн удаатай. Тэр үед яах ч аргагүй улстөрчдийн захиалгаар ажилласан. Энэ удаад бол өөр шүү. Сонгуулийн тогтолцоог заавал өөрчлөх ёстой. Олон ч хувилбар бий” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зоч
Зоч
2022-06-29 18:29

Ene gej sagansan patcaan namiin jagsaaltaar elbege batuul bayrtcogt nariig oruulah geed bh ymaa nowshiin zaluu

Zochin
Zochin
2022-06-29 19:50

Ugsaa garval ni ch todorhoihui humuus Undsen huuliig maaini uurchilne gej yaridag iim tsagiig uzdeg yum baij gej. Uul ni iim asuudal deer manai huulin awarguud yaridag baij bilee 🙁

Иргэн
Иргэн
2022-06-30 09:29

Доржханд зүгээр л ашиг хөөсөн популист юм байна. Би уул нь их дэмждэг байлаа. Төрийн төсвийн зардлыг тана, хас гэж хашгирах атлаа гишүүдийн тоог 2 дахин нэмнэ гээд гүйж явааг харахаар ой гутаж байна.

Зочин
Зочин
2022-06-30 13:04

МАН-ын долоогч

Холбоотой мэдээ

Back to top button