Нийгмийн

ҮЙЛ ЯВДАЛ: Унаач хүүхдийг осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар мэдээлнэ

Зургаадугаар сарын 30-нд болох үйл явдлын тойм:

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

11.00 цагт "Шонхор тауэр"-т АН-ын 4/11 Мэдээллийн цаг болно. Утас: 91000017

11.30 цагт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт унаач хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах асуудлаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран хэвлэлийн хурал хийнэ.

12.00 цагт "Интерном" номын их дэлгүүрийн төв салбарт Канадын иргэн цуглуулагч Боржигин Хөхбуян, археологич Д.Болдхуяг нарын "Даян Монголын тэнгэрийн хөх шаазан" каталогийн нээлт болно.

12.00 цагт Улсын дээд шүүхийн байранд тус шүүхийн удирдлагууд “Шүүхийн шийдвэрийг олон нийтэд мэдээлэх, тулгамдаж буй асуудал” сэдвээр сэтгүүлчидтэй уулзалт зохион байгуулна. Утас: 99183248, 99122141

12.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д  “Эх нутаг хүн зон олноо хамгаалъя” ТББ-аас Үндсэн хуулийн өөрчлөлт буюу Төрийн  дууллын утгын алдаа, модон сүлдийг өөрчлөх талаар мэдээлнэ.

"Монгол ньюс" мэдээллийн төвд

11.00 цагт Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2022”-ын үр дүнг танилцуулна.

11.30 цагт “Болор” ТББ-аас “Эрх чөлөө, эв найрамдал” уриатай “Гэрэл асаая” шоу тоглолтын талаар мэдээлнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x