Нийгмийн

Хоёр хүүхэд мориноос унан бэртэж, ухаангүй байна

Улсын баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж, бөхчүүд, харваачид, уяачид бэлтгэлээ базааж байна. Тухайлбал “Найман шарга” амралтын газарт Алдар спорт хороо, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудаас баяр наадамд оролцох бөхчүүд, сурчид, шагайн харваачид бэлтгэлээ хийж байгаа аж.

Үүнтэй холбоотойгоор хурдан морь унаач хүүхдүүд гэмтэх тохиолдол нэмэгдэж байгаа бөгөөд хоёр хоногийн хугацаанд гэхэд хоёр хүүхэд мориноос унаж, гэмтэн, эмнэлэгт ухаангүй эмчлүүлж байна.

Тодруулбал, энэ сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат сумын эмнэлэгт 9 настай хүү ухаангүй хүргэгдэж очсон байна. Хүү тус багийн Жаргалант багт хурдан морь тарлаж байгаад мориноосоо унаж, гэмтжээ.Мөн тус өдөр Төв аймгийн Аргалант суманд хурдан морины үсэргээний үеэр 9 настай унаач хүү унаж гэмтэн, Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэгдэн, эмчлүүлж байгаа аж. Хүүхдүүд одоогоор ухаангүй байгаа аж.

С.СУВДАНСОНДОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хэн
Хэн
2022-06-30 11:20

Өв уламжл####аа авч үлдэх гээд хүүхдийн аминд хүрдэг цэвүүн цаг ирждээ

Гамин Боран
Гамин Боран
2022-06-30 13:12

УГААСАА ИНГЭЖ ШИЙДЬЕЭ ЭНЭ АСУУДЛЫГ МОРИНЫ ЭЗДИЙГ ЯВГАН УРАЛДУУЛЬЯА ӨНДӨР БООЦОО ТАВЬЯ ОРЛОГООР НЬ БЭРТЭЖ ГЭМТСЭН УНААЧ ХҮҮХДҮҮДИЙГ ГАДААДАД ЭМЧЛҮҮЛЬЕЭ ДЭМЖЭЭЭРЭЙ

Холбоотой мэдээ

Back to top button
2
0
Would love your thoughts, please comment.x
()
x