Нийгмийн

ТОДРУУЛГА: Хотын дарга 2027 он хүртэл нийслэл рүү шилжих хөдөлгөөнийг зогсоох санал гаргасан нь үнэн

Хотын дарга Д.Сумъяабазар хөдөө орон нутгаас Улаанбаатарт ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2027 он хүртэл зогсоох санал гаргасан гэх мэдээлэл түгээд байсан юм. Тэгвэл бид энэ асуудлаар холбогдох эх сурвалжаас тодруулахад "Нийслэл хот хүн амын ачааллаа даахаа больж авто замын түгжрэл, агаарын бохирдол зэргээс эхлээд тулгамдах асуудал олон байгаа тул шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах нь зүйтэй гэж үзсэн" гэв.

Өмнө нь 2017 онд Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай болон албан томилолтоор нийслэлд зургаан сараас дээш хугацаагаар ажиллах төрийн албан хаагч, түүний гэр бүл, Улаанбаатар хотод орон сууц худалдан авснаас бусад тохиолдолд хөдөө орон нутгаас нийслэлд ирэх шилжилт хөдөлгөөнийг 2020 оны нэгдүгээр сар хүртэл засгийн газар гаргаж байсан.

Харин энэ удаад хотын даргын гаргасан саналыг долоодугаар сарын 01-нд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэхээр болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Сөрөг мэдрэмж ньЗочин
Сөрөг мэдрэмж ньЗочин
2022-06-30 13:07

ЗӨВӨӨ ХОТООС ХӨДӨӨ РҮҮ ШИЛЖСЭН ИРГЭДДЭЭ НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛГОЁОО ХАРИН ЯВСАН Л БОЛ ХОТОД ХОНШООРОО Ч ЦУХУЙЛГАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ХЭЗЭЭ Ч

Хотын иргэн
Хотын иргэн
2022-06-30 14:38

Зөвөө зөв.90 оноос хойш үгүй ядаад 2000 оноос хойш орж ирсэн хүмүүсийг бүгдийг нь буцааж явуул.хотын унаган иргэн л биш бол өндөр татвар авдаг болох хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-06-30 15:09

Улаанбаатарт шилжиж ирэхийг хориглоно гэж үндсэн хуулиа зөрчсөн уландаа гишгэсэн шийдвэр гаргаж байхын оронд нийслэлээ нүүлгэх сан�##� гаргаад хэрэгжүүлэх юу юунаас чух�##� гэдгийг ойлгодоггүй тэнэг бөх үү чи.

Холбоотой мэдээ

Back to top button