УЛС ТӨР

Т.Энхтүвшин: Замын-Үүдэд ажилласан төрийн албан хаагчид буудал, хоолныхоо 1.3 тэрбумыг төлөөч

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар  “Олон Улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн багийн ажлын тухай Европын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин анхаарал татах зүйл ярив. Тэрбээр "Ерөнхий сайдын захирамжаар чингэлэг тээврийг хэвийн нөхцөлд оруулахаар олон хүн Замын-Үүдэд очиж ажилласан. Уг нь энэ хүрээн дэх 6.6 тэрбум төгрөгийн асуудлыг шийдсэн. Гэвч тэд буусан буудал, идсэн хоолныхоо мөнгийг төлөөгүй.

  • АТҮТ-ийн 10
  • "Монголын төмөр зам"-ын хоёр
  • ХХЕГ-ын 27
  • Зэвсэгт хүчний 57
  • ЦЕГ-ын 10 хүн гээд 100 гаруй хүн очиж ажилласан.

Тэд буусан буудал, идсэн хоолныхоо мөнгийг төлөөч. Нэртэй, устай нь Замын-Үүдийн Засаг дарга зарлана гэдэг асуудал яригдаж байна. Тэд та бүхний идэж уусан 1.3 тэрбум төгрөгийг төлж чадахгүй. Өмнөөс чинь ичиж байна" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button