СПОРТ

Кыргызстаны Ерөнхийлөгч анхны эмэгтэй дэлхийн аваргадаа байр бэлэглэлээ

Өнөө жил Казахстанд болсон чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Кыргызстаны тамирчин Айсулуу Тыныбеков түрүүлж, дэлхийн аварга болсон.

ДАШТ-ий алт, хүрэл медальт, 26 настай тэрбээр дэлхийн дэвжээнд түрүүлсэн улсынхаа анхны эмэгтэй бөх болсон юм.

Кыргызстаны Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков түүнийг хүлээн авч уулзав. Энэ үеэр түүнд гурван өрөө байр бэлэглэн, амжилтыг нь мялаалаа.

Мөн дэлхийн аваргын багш Нурбек Изабековт мөнгөн шагнал, аав Болот Тыныбеков, ээж Гульпар Тыныбекова нарт нь цаг бэлэглэжээ.

Б.БУЯНДАЛАЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button