УЛС ТӨР

Засгийн газар “Кью Эс Си”-гийн 10 жилийн судалгаа, ТЭЗҮ-ийг ашиглачхаад ХӨӨЛӨӨ

Засгийн газраас “Шинэ сэргэлт-Монгол ган” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2022.07.04/ зохион байгуулж байна. Үүгээр Дархан-Сэлэнгийн бүсэд гангийн цогцолбор байгуулах тэргүүтэй “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан тухайн салбар дахь бодлогын үйл явцын талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл өгч байгаа юм.

Харин хэлэлцүүлэгт “Кью Эс Си” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Шижир оролцохоор ирсэн боловч зохион байгуулагчид оруулсангүй. Уг компани Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн менежментийг концессын гэрээний дагуу эзэмшиж, үүний зэрэгцээ гангийн үйлдвэр барих төслийг хариуцаж байв. Харин Засгийн газрын шийдвэрээр “Кью Эс Си” ХХК-ийн концессын гэрээг цуцлаад байгаа юм.


Гангийн үйлдвэртэй ажилласан “Кью Эс Си”-гийн жилүүд

Яагаад уг хэлэлцүүлэгт “Кью Эс Си” ХХК-ийн төлөөлөл оролцох нь зарчмын хувьд зөв бэ.

Уул уурхайн металлургийн цогцолбор байгуулах төсөл Засгийн газрын түвшинд яригдсаар 2010 онд гэрээ, хэлэлцээрийн түвшинд очсон. Ингэхдээ “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-д түшиглэхээр төлөвлөсөн. Улмаар дотоод, гадаадын хэд хэдэн компаниудыг судалснаар “Кью Эс Си” ХХК-д “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийг концессын гэрээгээр эзэмшүүлсэн байдаг.

“Кью Эс Си” нь төмөрлөгийн үйлдвэрлэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан ч Засгийн газрын бодлогын хүрээн дэх ган тэргүүтэй уул уурхайн металлургийн цогцолборын төсөлд хөрөнгө оруулагчаар шалгарсан нь энэ юм. Улмаар “Кью Эс Си” гангийн үйлдвэр барих чиглэлд судалгаа эхлүүлж, ажилдаа орсон. Эхний ТЭЗҮ нь цахилгаан эрчим хүчний асуудалтай тулж, улмаар 2021 онд шинэ ТЭЗҮ-ээ батлуулж авсан. Засгийн газрын бодлогод туссан нийт төслийн хүрээнд “Кью Эс Си” зургаан чиглэлд, 20-30 дэд төсөл хэрэгжүүлж эхлээд байв.

Энэ утгаар ерөөс гангийн үйлдвэр барих тухайд сүүлийн найман жил судалж, ажиллаж, ТЭЗҮ-ээ ч батлуулаад буйн хувьд өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцох нь зарчмын хувьд зөв харагдах юм.


“Кью Эс Си” яагаад “нүд үзүүрлэгдэв”

Уншигчдын мэдэж буйчлан, энэ хавар дэгдсэн Хөгжлийн банкны дуулианыг “Кью Эс Си” тойроогүй. Томоохон төслийг хэрэгжүүлэхийн тулд хэд хэдэн субъектээс зээлэх хэлбэрээр хөрөнгө оруулалт татсаны нэгэнд Хөгжлийн банк нэрлэгдэж байв. Процессын хувьд гаднын хэд хэдэн хүчин зүйл ч нөлөөлсний үндсэн дээр зарим дэд төслүүдийн гүйцэтгэл удааширсан зүйл бий. Харин Засгийн газраас Хөгжлийн банкны зээл болон бусад шалтгаануудад үндэслэж, “Кью Эс Си”-гийн концессын гэрээг хүчээр цуцалсан. Сүүлийн 10 гаруй жил төвлөрсөн ажил нь ийн үр дүнгүй болоход хүрсэн тул тус компанийн Гүйцэтгэх захирал Э.Шижир “Бид үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байна” гэдгээ Засгийн газарт хэд хэдэн удаа уламжлаад байгаа юм. Түүнчлэн “Кью Эс Си” ХХК нь Хөгжлийн банкнаас зээлсэн 192 тэрбум төгрөгөө төлж, барагдуулаад байна.

Хамгийн гол нь “Кью Эс Си”-гийн хөрөнгө оруулагчдын нэгэнд Худалдаа хөгжлийн банк нэрлэгддэг бөгөөд энэ агуулгаар уг компанийг “сахал” Д.Эрдэнэбилэгтэй холбодог. Засгийн газраас ер Д.Эрдэнэбилэг рүү чиглүүлсэн акц хэрэгжүүлэхдээ түүний нэр холбогддог Хөтөлийн цемент, шохой болон Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрд буцаан авсан дүр зурагтай. Харин энэ акц дунд нь хувийн хэвшлүүд хэлмэгдсэн. Үүнд “Кью Эс Си”-г нэрлэх боломжтой юм.


Өнцөг: Засгийн газар судалгаа, ТЭЗҮ-ийг нь ашиглачхаад хэлэлцүүлэгт оруулсанүй

Дэд гарчигт дурдсанчлан, Засгийн газар “Кью Эс Си” ХХК-ийн уул уурхайн металлургийн төсөл хэрэгжүүлэх чиглэлд хийсэн сүүлийн 10 гаруй жилийн судалгаа, баталсан ТЭЗҮ-ийг нь Засгийн газар урдаа барьдаг. “Алсын хараа-2050” зэрэг номдоо ч “Кью Эс Си”-гийн тооцоо, судалгааг хэвлэсэн. Өнөөдрийн хэлэлцүүлэгт ч тэр тооцоо, тэр ТЭЗҮ-ийг ярьж байна.

Гэвч ажил хийсэн хувийн хэвшлээ өнөөдөр хэлэлцүүлэгтээ оруулсангүй. Нэвтрүүлсэнгүй. Улс төрийн дуулианаар “нүд үзүүрлэгдсэн” “Кью Эс Си” ХХК яг гангийн үйлдвэрлэлийн чиглэлд тулхтай, амьдралд ойр мэдээлэл, судалгаатай. Тэдний байр суурь, дуу хоолойг сонсох нь зүйтэй. Ялангуяа нэгэн цагт Засгийн газартай энэ чиглэлд хамтран ажиллаж байсны хувьд. Авчиг хэлэлцүүлэгтээ ч тэднийг оруулсангүй.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-04 16:21

ТӨМӨРИЙН ҮЙЛДВЭРИЙН НӨӨЦ ТҮҮХИЙ ЭД ТӨМӨРИЙН ХҮДЭРИЙГ ЗӨӨЖ МӨНГӨ ХИЙХЭЭС ӨӨР АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ 8ЖИЛ БОЛСОН. ЗАСГИЙН ГАЗАР ИНГЭЖ УЛСАД БУЦААЖ АВСАН.

Зочин
Зочин
2022-07-04 17:23

Төмрийн хүдэр зөөж экспорт хийх нь энэ компанийн үүрэг байсан. Үүргээ биелүүлж экспортын орлого олсны төлөө буруутгагдаж байгааг ойлгох ухаан хайрла.

Зоч
Зоч
2022-07-04 18:01

Ta nar 10 n jil baylagiin zeej idjeed ijeej yu hiisen mongold ard tumend tuuhii ediin wogonoor edee shengui zesen biz de boluoj.shunalnuudaa

Зочин
Зочин
2022-07-04 18:46

Оруулах шаардлага байхгүй ээ

Холбоотой мэдээ

Back to top button