Наадмын тасалбарын “ШАГ”-ийн үнэ 150 мянган төгрөгт хүрчээ

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын тасалбарыг долоодугаар сарын 1-нээс эхлэн борлуулж эхэлсэн. Харин наадмын тасалбар enaadam.mn-д бүрэн борлуулагдаж дууссан талаар манай сайт өмнө мэдээлсэн.
Тэгвэл наадмын тасалбар enaadam.mn сайтад дууссанаас хойш “шаг”-ийн билетийн үнэ “тэнгэрт” хаджээ. Бид наадмын тасалбар зарна, хүргэлт үнэгүй хэмээх зараар холбогдоход,
Тасалбарын үнэ:
• Сүүдрэвчтэй нь 150.000
• Сүүдрэвчгүй нь 100.000 төгрөг гэж байна.
Харин зургаагаас дээш тоогоор авбал үнэгүй хүргэж өгөх аж. Энэ нь баяр наадмын өдрүүдэд буюу долоодугаар сарын 11-ний нээлт, бөхийн барилдаан, 12-ны өдрийн хаалт хүртэлх наадмын арга хэмжээг үзэх багц үнэ юм.
Харин “шаг”-аас биш худалдан борлуулах эрхтэй газраас нь худалдаж авсан бол
• Сүүдрэвчтэй нь 52,500
• Сүүдрэвчгүй нь 42,000 байсан билээ.
СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Дээрх мэдээллээс харахад дамын наймаачид наадмын билет худалдан борлуулах эрхтэй цахим хуудсаас их хэмжээгээр худалдаж аваад үнийг нь бүтэн хоёр нугалж байгаа гэдэг нь харагдаж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АРАЙ ХЭТЭРХИЙ БУС УУ? НЭГ ХҮНД ЗӨВХӨН ХОЁРЫГ ӨГНӨ ГЭЭД ХУЦАЛДААД БАЙСАН ЯАВ ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙХАН МӨРӨӨР НЬ ОРЖ МӨЧИЙГ НЬ ТООЛООД ТАСАЛБАРЫГ НЬ ХУРААЖ АВААД ШАГЧДЫГ НААДМААР ГАНЦАД БАЯРЛУУЛААЧ ДАВАРЦАН БАЙНАШТ
Нөгөө цахим ын ид шид үү. Тухайн үед мөн ч сайхан ярьж байсан шүү