УЛС ТӨР

Д.Тогтохсүрэн: Нефтийн үнэ өсөж байгаа ч АИ92 автобензинийг тогтмол барина

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2022.07.04/ хуралдсан. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд, гаргасан шийдвэрийн талаар МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Түүнээс шатахууны үнийн өсөлтөд эрх баригч намын зүгээс ямар байр суурьтай байгааг тодруулжээ.

Ингэхэд тэрбээр "Төрийн зүгээс АИ92 автобензиний үнийг зохицуулалтын хүрээнд барьж байгаа. Дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ огцом өсөөд байгаа. Бидний хувьд энэ оны төсөвт тусгасанчлан, зөвхөн АИ92 автобензиний үнийг тогтмол барих чиглэлтэй байгаа. Иймд намар хүртэл АИ92-ын үнийг өсгөхгүй барих чигтэй ажиллаж байна" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button