НИЙГЭМ

Улсын хэмжээний нийт шатахууны 38 хувийг АИ-92 бензин эзэлж байна

Улсын хэмжээнд одоогийн байдлаар 140 мянган тонн шатахуун байгаагаас 68 мянган тонн буюу 48 хувийг дизель түлш, 54 мянган тонн буюу 38 орчим хувийг Аи-92 автобензин эзэлж байна. УУХҮЯ-ны мэдээллээр өнөөдрийн байдлаар А-80 автобензинийн 59 хоногийн, Аи-92 автобензинийн 40 хоногийн, дизель түлшний хувьд 25 хоногийн тус тус нөөцтэй байна.

Засгийн газрын тогтоолоор өмнө нь улсын хэмжээнд 30 хоногийн шатахууны ердийн хэрэглээний нөөц бүрдүүлэх үүргийн тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-үүдэд хүлээлгэдэг байсан бол өнгөрсөн онд гарсан Засгийн газрын 311 дүгээр тогтоолоор дунджаар 45 хоногийн нөөц бүрдүүлдэг болсон юм.

Улсын их баяр наадмын өдрүүдээр шатахууны хомсдол үүсэх талаар олон сүлжээгээр цацагдсан мэдээллийн талаар УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсээс тайлбар өглөө. Тодруулбал, баяр наадмын өмнө газрын тосны бүтээгдэхүүний хангамжид тасалдал, хомсдол үүсэхгүй гэдгийг салбарын яамнаас албан ёсоор мэдэгдэж байна. ОХУ-ын “Роснефть” компани манай улсад хөнгөлөлттэй үнээр шатахуун нийлүүлж, худалдах эсэх нь наадмын дараа тодорхой болно гэдгийг нэмж мэдээлсэн юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button