УЛС ТӨР

С.В.Лавров: Монгол Улсыг ШХАБ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал, зөвлөмжөө хэллээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров манай улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийсэн талаар мэдээлсэн.

Энэ үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров дараах зүйлийг ярив.

Тэрбээр "Эрхэмсэг хатагтай сайд, эрхэмсэг ноёд оо. Юуны түрүүнд Оросын төлөөлөлөгчдийг халуун дулаанаар хүлээн авч уулзсан та бүхэнд гүнээ талархал илэрхийлье. Манай хоёр улс сайн хөршийн харилцаатай, олон чиглэлээр идэвхитэй хамтран ажиллаж байгаа юм. Орос, Монгол Улс дэлхийн хоёрдугаар дайнд нацизыг ялсан манай хоёр улсын байлдааны нөхөрлөл бий. Өнөөдрийн уулзалтаар бид Монгол Улсын тус ялалтад байгуулсан хувь нэмрийг дахин өндрөөр үнэлж байна.

Цар тахлын хориг арга хэмжээг авсны дараа хоёр талын хамтын ажиллагаа сэргэж эхэлснийг онцлон тэмдэглэж, Б.Батцэцэг сайдын ОХУ-д хийсэн айчлалын үр дүнг өндөрөөр үнэлж байна. Хоёр талын худалдаа эрс өсөн нэмэгдэж байгаа. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 30 гаруй хувиар нэмэгдээд байна. Эрчим хүч, тээвэр, байгаль орчин, хүмүүнлэг зэрэг салбар дахь стратегийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Манай хоёр улс НҮБ-ын үндсэн дүрэмд тусгасан бүгдийг дээдэлж, тусгаар улсуудын эрх ашгийг хүндэтгэж, хамтын ажиллагааны бүхий л чиглэлийг хөгжүүлэх сонирхолтой байгаа. Өөрийн зүгээс дэлхий дахины хурцадмал байдлын шалтгааныг нарийвчлан тайлбарлаж, тэр дундаа АНУ болон түүний холбоотнуудыг өөрийн асуудлыг бусдын гараар шийдвэрлэж буй асуудлыг нарийн ярилцлаа. Хамгийн эрсдэлтэй нь, сүүлийн олон жилд Украин улсыг ОХУ-ын эсрэг чиглүүлж, шинэ нацизмын дэглэмтэй улс болгон хувиргаж, аюул занал учруулж буйд оршино. Донбасс болон бусад бүс нутагт хийсэн цэргийн тусгай ажиллагааны талаар мэдээлэл өгсөн. Бидний зүгээс Украин дахь үйл явдлыг бодитоор мэдээлэхийг хүсэж байгаа ч, харамсалтай нь барууны орнууд хараат бус, үнэн бодит эх сурвалжийг хязгаарлаж байна. Монгол Улсын ШХАБ, Евразийн эдийн засгийн холбоо зэрэг байгууллагатай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд санал зөвлөмжийг хэлсэн. Өнөөдрийн яриа хэлэлцээрийн үр дүнд сэтгэл хангалуун байгаа гэдэгт сэтгэл хангалуун байна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-05 12:25

Юу гэсэн үг үү

ЗочиӨБЧӨБХЧӨБАХн
ЗочиӨБЧӨБХЧӨБАХн
2022-07-05 12:27

ЗҮЙТЭЙ ДЭМЖИЖ БАЙНА. НЭГ ТАЛДАА ГАРААД АЛАЛЦЬЯ МУУ ЖОНКУУ ЭЛБЭГ БАЯР ЭНХСАЙХАН БАЯРЦОГТ БАТҮҮЛ НАРЫГ БҮГДИЙ НЬ ШОРОНД ХИЙ ХЭДЭН АРВАН ЖИЛЭЭР НЬ ХЭНБУГАЙ НЬ Ч МАРТТАЛ НЬ ТҮҮХ БҮДГЭРТЭЛ НЬ ХОРЬ ХАРАНХУЙ ХОНГИЛД ХОРЬ

Зочин
Зочин
2022-07-05 12:28

Манай улсад тавтай морил

zochiN
zochiN
2022-07-05 12:35

Миний эх оронд тавтай морил, дэлхийн том улс төрч танд эрүүл энх урт наслахыг ерөөе,

Зочин
Зочин
2022-07-05 12:35

Шууд оросоор ярьчихаагүй нь яамай даа. Ажлаа сайн мэддэг, цөөхөн сайдуудын нэг, мундаг эмэгтэй.

Пидаан ганбаа нь
Пидаан ганбаа нь
2022-07-05 18:43
Reply to  Зочин

ярьяа ч гэсэн мэдэхгүй,чадахгүй гэхтэй нүүр тулнаа. Ангилиар хагас дутууч гэсэн ярьж байгаа нь их юм. Гадаад харилцаанд байнга хэрэглээг жижүүрийн үгээ хэлж чадв�##� их юм.Болж л байна.

Зочин
Зочин
2022-07-05 12:38

Монгол Улс эвтэйхэн төвийг сахих хэрэгтэй шүү

Зочин
Зочин
2022-07-05 12:39

Oros bol manai tusgaar togtnolin gants batalgaa shvv

Зочин
Зочин
2022-07-05 12:39

Лавров сайн эсэргүйцэж жагсах тусам дэлхийд биднийг үнэлж гадагшаа гарах аялах сурах эрх ч төдий чинээ нээгдэнэ. х�##�тайсан ллрууд оросын доромжлолтой путинтэй тамд үүрд ялзарна биз

Зочин
Зочин
2022-07-05 12:40

Монголд бинзен хямдхан өгч болдоггүй юм байхдаа Оросууд

Бодлын хулгайч
Бодлын хулгайч
2022-07-05 13:09

МОНГОЛ УЛС ТӨВИЙГ САХИСАН ОРОН ТИЙМ УЧРААС ЯМАР НЭГЭН ЭВСЭЛ ХОЛБООНД ОРОХГҮЙ. ХЭРЭВ ОРОСЫН САНАЛЫГ ЗӨВШӨӨРВӨЛ 3 ДАХЬ ХӨРШ ГЭЖ ҮГҮЙ БОЛЖ ЭНЭ 2 УЛСЫН ХАРААТ БОЛНО. БИД ТУСГААР ТОГТНОСОН УЛС ШҮҮ. ХЭН НЭГНИЙ ТУЛГАН ШААРДЛАГА ХЭРЭГГҮЙ.

Зочин
Зочин
2022-07-05 14:01

Сайн ер бишээ гэж эс хэл лүү.Бид ШХАБ Д элсэхгүй
гэдгээ шууд илэрхийлэх хэрэгтэй.Одоо 90 он биш шүү!

Пидаан ганбаа нь
Пидаан ганбаа нь
2022-07-05 18:40
Reply to  Зочин

Бүс нутгаасаа тасраад хаашаа явж ямар гээчийн хөгжил эрээд яваа вм бол? Ерөөсөө АНУ-д хандаад монгол улсыг газар нутагтай нь хамт нүүлгээд хажуудаа аваач гэж Байданд уламжилв�##� лавтай бүтнэ ба

Зочин
Зочин
2022-07-05 14:05

Наад илүү эрүүт чинь манай урхинд гүйгээд ороод ир л гэж байна даа.

Зочин
Зочин
2022-07-05 14:28

Дэлхийн улс орнуудын т�##�аархи дүгнэлт бидэнд хэрэггүй бид нүдтэй чихтэй хөгжиж буй Ардчилсан төртэй тусгаар тогтносон бие даасан хараат бус Монгол улс????????????Бид дүгнэлтээ өөрсдөө хийж гадаад бодлогоо тодорхойлно чиг гэж хэлье дээ

Зочин
Зочин
2022-07-05 14:44

Хуцна биз

Холбоотой мэдээ

Back to top button