УЛС ТӨР

Б.Батцэцэг: Тээвэр логистикийн төвүүдийг бий болгоход ОХУ-тай хамтран ажиллах сонирхол бий

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров манай улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой хэлэлцээ хийсэн талаар мэдээлэл хийж байна. 

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Манай хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг Москва, Улаанбаатар хотод тэмдэглэн өнгөрүүлж, энэ жил бид харилцааны хувьд нэгэн шинэ зууныг эхлүүлээд байна. Манай хоёр улс цар тахлын хүнд байдлыг хамтдаа даван туулж хариуцлагаа идэвхижүүлж байгаад баяртай байна.

С.Лавров сайдтай өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалаар тохиролцсон ажлуудын хэрэгжилтийг ярилцаж, дүгнэж, цаашдын хамтын ажиллагаа, томоохон төслүүдийн талаар санал солилцлоо. Түүнчлэн шийдлээ хүлээж буй олон жил яригдаж байгаа зарим асуудлын талаар ярилцаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлвийг тодорхойллоо.

Монгол, Оросын харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх сонирхлоо хоёр тал тохиролцсон. Энэ хүрээнд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тэнцвэржүүлэх, хамтарсан төслүүдийн явцыг урагшлуулах, хоёр талын байгуулсан баримт бичгийн хэрэгжилтэд анхаарах талд санал нийлж ярилцлаа. Хоёр улсын бизнес эрхлэгчид идэвхтэй хамтран ажиллаж байгааг хэлэхэд таатай байна. Нэн ялангуяа Алтанбулаг, Цагаанбоомтын нуур чөлөөт бүсүүдэд ОХУ-аас хөрөнгө оруулах, хамтарсан үйлдвэр байгуулах, тээвэр логистикийн төвүүдийг бий болгоход ОХУ-тай хамтран ажиллах сонирхол манайд бий. Мөн эрчим хүчний салбарт техникийн шинэчлэлийг хамтран хэрэгжүүлэхээр ярилцлаа" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-05 12:10

Батцэцэгт амжилт

Зочин
Зочин
2022-07-05 12:18

Хоёр улсын бизнес эрхлэгчид идэвхтэй хамтран ажиллаж байгааг харах таатай байна.

Зочин
Зочин
2022-07-05 12:23

Харидцаанааас харилцааа үүсдэг юм шүү

Зочин
Зочин
2022-07-05 12:54

Лавров сайн эсгэргүйцэж жагсах тусам дэлхийд биднийг үнэлж гадагшаа гарах аялах сурах эрх ч төдий чинээ нээгдэнэ.

Зочин
Зочин
2022-07-05 12:55

Манай улс дайны эсрэг байгаа битгий хөөрөөд бай

Уншигч
Уншигч
2022-07-05 15:34

Аминд тулсан асууд�##� бензинээ яриагүй юм уу?

Зочин
Зочин
2022-07-06 04:27

Эхлээд наад муухай үсээ больчих Батцэцгээ!!! Дараа нь наад байнга өмсдөг дээлээ больчих. Хослол өмсөж бай!!!

Холбоотой мэдээ

Back to top button