Нийгмийн

Ш.Адьшаа: АН-ын бүлгийн даргаас түтгэлзүүлэх хуралд Д.Ганбат өөрөө оролцсон

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд бүлгийн даргын асуудлыг түр хойшлуулж байгаагаа мэдэгдлээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ш.Адьшаа дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “УИХ дахь АН-ын бүлгийн 11 гишүүнээс есөн хүний ирцтэйгээр бүлэг хуралдлаа. Энэ хурлаар Д.Ганбатыг чөлөөллөө. Д.Ганбатыг чөлөөлсөн шалтгаан нь УИХ-ын чуулган болон бусад хэвлэл мэдээллээр найман сар гаруй хугацаанд яригдсан асуудлыг хэлэлцэж ийм шийдвэрт хүрсэн.

Энэ хуралд Д.Ганбат гишүүн оролцож өөрийн байр сууриа илэрхийлсэн. Түүнчлэн энэ хурлаар бүлгийн дараагийн даргаар хэнийг сонгох асуудал яригдсан боловч шийдээгүй.

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд УИХ-аас баталсан хууль тогтоомжид бүхлээр нь буюу хэсэгчлэн хориг тавих бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байна. Тиймээс АН-ын бүлгийн даргыг сонгох асуудлыг нээлттэйгээр хойшлуулсан” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button