СПОРТ
Буянт-Ухаад гимнастикийн Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Монголын гимнастикийн холбоо түүхэндээ анх удаа насанд хүрэгчдийн спортын гимнастикийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна.
Тэмцээн өнөөдрөөс энэ сарын 22-ны өдрийг хүртэл “Буянт-Ухаа” спорт ордонд үргэлжлэх юм. Тус тэмцээнд 19 орны 300 гаруй тамирчин оролцож байгаа юм.
Азийн тамирчдын хувьд энэ төрөлдөө хүчтэй өрсөлдөгчид болж чаддаг. ДАШТ-ийн эхний найман байрт шалгарсан тамирчид ихэвчлэн ААШТ-ээс шалгарсан азийн шилдэг тамирчид байдаг. Ийм ч учраас уг тэмцээн шилдэг тамирчидтай, маш ширүүн өрсөлдөөнтэй болдог байна.
Спортын гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн- 2019 /шууд/
Б.ТОГТУУН









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.