Нийгмийн

Прага хотын төвд украин эхчүүдэд зориулсан баримал байрлуулжээ

Чехийн нийслэл Прага хотын төвд Украины эхчүүдэд зориулсан барьмал байрлуулсан байна. Дүүжин хэлбэрээр байрлуулсан барьмалыг “Цэцгэн титэм” хэмээн нэрлэж, нимгэн төмрөөр урлажээ. Эл барьмалыг оросын цэргүүдийн түрэмгийлэлд өртсөн Украины бүх эхчүүдэд зориулан Прага хотын Dlouhá 731/33 гудамжинд ийнхүү байрлуулжээ.

Чехийн уран бүтээлч Вероника Псоткова уг бүтээлийнхээ санааг өөрийн “Фэйсбүүк” хуудасдаа тайлбарлахдаа, “Цэцгэн титэм бол эртнээс Украины үндэстний бэлгэ тэмдэг байсаар ирсэн. 2014 оны үйл явдлын дараачаас өнөөгийн Украинд цэцгэн титмийн нөлөө ихэссэн. Эрт дээр үеэс Украины цэцгэн титэм нарыг бэлгэддэг байсан. Толгойндоо цэцгэн титэм зүүсэн охиноор ургах нарыг илэрхийлдэг” гэжээ.

Эх сурвалж: Prague Morning

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-06 10:53

Gaihaltai ymaaa

Холбоотой мэдээ

Back to top button