Узбекистан: Нохойн гөлөг амьдаар нь шатаасан хятад иргэнийг баривчилжээ

Өчигдөр буюу зургаадугаар сарын 6-нд Узбекистанд хятадын нэгэн иргэнийг баривчилсан талаар тус улсын Жизакск дүүргийн Дотоод хэргийн албаныхан мэдээллээ.
Хятад иргэн нохойн гөлгийг амьдаар нь шатаасан тул түүнийг ийнхүү баривчилжээ. Хэрэг Зафарабадск дүүрэгт байрладаг узбек-хятадын хамтарсан цементийн “Шуашин” /Xuaxin/ үйлдвэрт гарчээ.
Хууль сахиулах байгууллагынхан тухайн харгис үйлдэл гаргасан хятад иргэний хэн болохыг нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоожээ.
Гэмт этгээд БНХАУ-аас ирсэн ба цементийн үйлдвэрт механикчаар ажилладаг бөгөөд ан амьтадтай зүй бус харьцсан хэргээр захиргааны шийтгэл ногдуулахаар болжээ.
Хэвлэлүүдэд чухам ямар ял шийтгэл оноох болсныг мэдээлээгүй ч хуулиараа 275 ам.долларын торгууль эсхүл 15 хоног цагдан хорих шийтгэл ногдуулах аж.
Эх сурвалж: Canews
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХЯТАД НОХОД НЭГ ИНГЭЭД ДУРГҮЙ ХҮРГЭЭД БАЙДАГ ЮМ АА