Нийгмийн

Ш.Доржсүрэн МУГЖ боллоо

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган төрийн дээд цол, одон, медалиар шагнаж буй.

Тэгвэл ДОЗ энтертайнмент”-ийн захирал Шадавын Доржсүрэнд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртээлээ.

Ш.Доржсүрэнгийн хувьд соёл, урлагийн салбарт 20 гаруй жилийн хөдөлмөр, бүтээлээ зориулахдаа 20 гаруй жүжгийн гол болон туслах дүр бүтээж, 10 гаруй уран сайхны кино найруулан, телевизийн олон цэнгээнт нэвтрүүлэг бэлтгэн олон нийтийн хүртээл болгожээ.

Мөн залуу боловсон хүчнийг бэлтгэх, сургаж дадлагажуулахад оруулсан хичээл зүтгэл, тайз, дэлгэц, драмын урлагийг хөгжүүлэх, олон улсад сурталчлан таниулах үйлсэд оруулсан хувь нэмрийг ийнхүү үнэллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x