ГАДААД ХЭВЛЭЛ: Ч.Мөнхбаярыг БНЭУ-ын ЭСЯ-тай хамтарсан гэж буруутгасан

АНУ-ын Нью Йорк хотноо төвтэй "Өвөр Монголын хүний эрхийн мэдээллийн өртөө" байгууллагын сайтад дараах мэдээлэл нийтлэгдсэн байна.
Монгол Улсын иргэн, хүний эрхийн хамгаалагч, зохиолч, сэтгүүлч, МСНЭ-ийн гишүүн Чулуундоржийн Мөнхбаярт 131 хоног цагдан хоригдсоны эцэст буюу 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нийслэл Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 10 жилийн хорих ял оноолоо. Чулуундоржийн өмгөөлөгч хатагтай Гэлэгийн Баасангийн хэлснээр “Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажилласан хэргээр 10 жил хорих ял оногдуулсан” гэж шүүх тогтоосон.
Өмнөд Монголын хүний эрхийн мэдээллийн төвөөс Чулуундоржийг аль улсын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, аль улсын эсрэг ажилласан хэмээн буруутгаж байгаа талаар асуухад хатагтай Г.Баасан “Тэд урвасан үйлдлээ нуун далдлахын тулд Ч.Мөнхбаярыг БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Судалгаа, шинжилгээний алба гэх Энэтхэгийн тагнуулын байгууллагатай БНХАУ-ын эсрэг хамтран ажиллаж байсан гэж Монголын тагнуул, шүүх, прокурорууд ичгүүр сонжуургүй мэдэгдэж байна” гэв. Шүүх хурлын дараа Г.Баасан шүүхийн үүдэнд “Тусгаар тогтносон Монгол Улс аль хэдийн БНХАУ-ын муж болсныг харуулж байна. Учир нь тусгаар тогтносон Монгол Улсын үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн ямар ч зүйл, заалтад Хятадын эрх ашгийг хамгаалахын тулд Монгол Улсын иргэдийг гэмт хэрэгт буруутгаж, яллана гэж заагаагүй” гэж мэдэгдлээ.“Би зөвхөн Ч.Мөнхбаярыг өмөөрч байгаа хэрэг биш. Би Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг хамгаалж байна. Би бүхэл бүтэн Монголын ард түмнийг Хятадын дарлалаас хамгаалж байна” гэж Г.Баасан өмнө нь Өмнөд Монголын хүний эрхийн мэдээллийн төвд ирүүлсэн мэдэгдэлдээ дурдсан.
“Монгол Улсын Засгийн газар Хятадын эрх ашигт увайгүй, илэн далангүй үйлчилж байгааг бид өнөөдөр мэдлээ!” гэж Ч.Мөнхбаярын өөр нэгэн өмгөөлөгч Алтангийн Батдорж хэлэв. "Шүүх нэг ч нотлох баримтгүйгээр иргэнээ гэмт хэрэгт буруутгаж байгаа нь ард түмэн, үндэстнээс урвасан үйлдэл" гэлээ. Өмгөөлөгч А.Батдорж өөрийн хойно байх шүүхийн байр руу заагаад “Энэ Сүхбаатар дүүргийн шүүхийг Монголын цусыг сорж, Монголын баялгийг үрэн таран хийж байгаа, Монголын ард түмнээс урвагчид, урвагчид эзэлж, Монголын ард түмнийг дарангуйлж байна” гэж үргэлжлүүлэв.Чулуундоржийн Мөнхбаярын дүү Чулуундоржийн Мөнх-Эрдэнэ Өмнөд Монголын хүний эрхийн мэдээллийн төвд мэдээлэхдээ түүний ах шоронд хоригдсоны улмаас эрүүл мэндийн байдал нь муудсан гэлээ.“Ах маань эрүүл мэнддээ санаа зовох хэрэггүй гэж хэлсэн. Гэвч бидний санааг зовоож байгаа зүйл бол саяхан эмнэлэгт хоёр долоо хоног хэвтсэн явдал юм. Тэрээр шоронгийн нөхцөл байдлын талаар төдийлөн хэлээгүй ч, бидний мэдэж байгаа зүйл бол ихэвчлэн малын дотор эд эрхтний шөлөөр хооллодог бөгөөд энэ нь Монголд чанаргүй хоол гэж тооцогддог” гэж тэр нэмж хэлэв. Ч.Мөнхбаяр нь Хятадын колончлолын дэглэмд байсан зургаан сая Өмнөд монголчуудын эрх чөлөө, хүний эрхийн төлөө тууштай тэмцэгчийн хувьд төрөлх Монголдоо болон АНУ, Япон зэрэг бусад оронд олон хурал, цуглаан, жагсаал болон бусад арга хэмжээг зохион байгуулж, оролцож байв. Монголын засгийн газар Өмнөд Монголын улс төрийн дүрвэгсдийг хавчиж, албадан гаргахдаа Хятадын дэглэмтэй ер бусын дотно харилцаатай байдгийг шүүмжилж, Японд болсон Өвөрмонголын Ардын Намын хурлын үеэр тэрээр нэгэнтээ “Дэлхийн хоёр засгийн газар Өмнөд Монголын цөллөгчдийг хамгийн ихээр дайсагнаж, тэдний эрхийг хамгийн ихээр [зөрчдөг] нь Хятадын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар” гэжээ. Хамгийн сүүлд гэхэд Ч.Мөнхбаяр Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Хятадуудыг өөгшүүлж, Монгол Улсын бүрэн эрх, тусгаар тогтнолыг хамгаалж чадаагүйнх нь төлөө огцрохыг шаардаж, идэвхтэй ажиллаж байсан юм.
https://www.smhric.org/news_705.htm
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хүн Монголчуудынхаа эрхийн төлөө ,Өвөр монголчуудын төлөө л явсан хүн дээ.Ингэж арай нэгнийгээ гүтгэж шийтгэж болохгүй…
оЮУНЭРДЭНЭ ЧИ ИНГЭЖ ХЯТАДЫН БООЛ БОСГОНЫ ШОРОО БОЛЖ ЭЛИЙРЧ БАЙЛАЙРЧ БАЙХААР ҮХЭЖ ДАЛД ОР. МӨНХБАЯРЫГ БОЛ ЧИНИЙ ЯТГАЛГА ЯВУУЛГААР ИНГЭЖ ЧИНИЙ БӨГС ДОЛООГЧ ШҮҮГЧИД ХИЛСДҮҮЛЖ ЯЛЛАЖ БУЙГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН МЭДЭЖ БАЙГАА ШҮҮ. ҮЙЛИЙН ҮР ЧИНЬ ХЭЗЭЭ НЭГ ЦАГТ ЧИНИЙ ТОЛГОЙ ДЭЭР АЯНГА БОЛЖ БУУНА