СПОРТ

Монголд анх удаа спортын гимнастикийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болно

Монголын гимнастикийн холбоо түүхэндээ анх удаа насанд хүрэгчдийн спортын гимнастикийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тэмцээн энэ сарын 19-22-нд “Буянт-Ухаа” спорт ордонд болох бөгөөд  бэлтгэл ажил бүрэн хангагдсан байна. Иймд зохион байгуулагчид тэмцээний талаар өнөөдөр /06.18/ мэдээлэл хийлээ.  

Энэ удаагийн ААШТ-нд 19 орны 300 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлжээ. Азийн тамирчдын хувьд энэ төрөлдөө хүчтэй өрсөлдөгчид болж чаддаг. ДАШТ-ийн эхний найман байрт шалгарсан тамирчид ихэвчлэн ААШТ-ээс шалгарсан азийн шилдэг тамирчид байдаг. Ийм ч учраас уг тэмцээн шилдэг тамирчидтай, маш ширүүн өрсөлдөөнтэй болно.   

Түүнчлэн уг тэмцээн нь Токиогийн зуны олимпын наадамд оролцох эрхээ цуглуулахад хувь нэмэртэй гэдгээрээ онцлог билээ. Тухайлбал Токиогийн олимпын циклээс эхлэн тамирчид томоохон тэмцээнээс оноо цуглуулах маягаар олимпын эрхээ авдаг болж байгаа. Зохион байгуулагч Японы тамирчид шууд оролцох эрхээ авч байгаа учир бусад дундаж тамирчид маань олимпын эрхээ авах боломж илүү өндөр болсон.

Мөн манай улсаас насанд хүрэгчдийн ААШТ-д ОУХМ н.Энхтулга, Б.Мөнхсайхан, дасгалжуулагч н.Алтантулга нар оролцоно.  Манай тамирчдын хувьд харайлтын төрөлд ихээхэн найдвар тавиад байгаа.

Улаанбаатар хотод зохион байгуулж буй Гимнастикийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг 220 гаруй улсад шууд дамжуулна. Шууд дамжуулалтын азийн гимнастикийн холбоо болон Хятадын агентлаг хариуцаж 13 орчим ажилтан гурван өдрийн турш ажиллахаар болсон. Шүүгчдийн хувьд өргөн бүрэлдэхүүнтэй бөгөөд эрэгтэй 28 эмэгтэй 18 шүүгч ажиллана.

Харин тэмцээний хэрэглэл материалыг Азийн болон олон улсын гимнастикийн холбоо хариуцан 850 гаруй сая төгрөгийн хэрэглэл монголд улсад авчирсан. Эдгээр хэрэглэл материал нь монгол улсад үлдэж, дотоодын тамирчид маань бэлтгэл сургуулилтаа бүрэн хангах боломжтой болжээ.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button