Анхааралд: БНХАУ-д суралцдаг монгол оюутнуудыг бүртгэж байна

Гадаад харилцааны яамнаас БНХАУ-ын их, дээд сургуульд суралцаж буй монгол оюутнуудын бүртгэлийг хийж буй тул оюутан Та бүхнийг доорх холбоосоор орж, бүртгэлд идэвхтэй хамрагдахыг уриалж байна.
2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хийгдэх энэхүү бүртгэл нь оюутнуудын бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх зорилготой тул Та бүхнийг мэдээллээ бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөхийг хүсье. Тус яамнаас 2022 оны 5 дугаар сард явуулсан бүртгэлд хамрагдсан оюутнууд дахин бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд гагцхүү тухайн бүртгэлд мэдээллээ дутуу, зөрүүтэй бүртгүүлсэн бол дахин бүртгүүлнэ үү.
Жич: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын их, дээд сургуулийн суралцаж буй Та бүхэн өөрийн суралцаж буй их, дээд сургуулиас “танхимаар зайлшгүй суралцах шаардлагатай” тухай тодорхойлолтыг авч байхыг үүгээр зөвлөж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яамны site д ийм мэдээ �##�га байх юм, энэ яг баттай мэдээ мөн үү... ?