Нийгмийн

П.Энхмандах: "Цолмонхүү" нэртэй унаач роботоо хөгжүүлж чадвал олон хүүхдийн амь аварна

Баяр наадмын өдрүүдэд 23 хурдан морь унаач хүүхэд мориноос унаж амь эрсэдсэн гэх мэдээлэл цахим орчинд маргаан дэгдээв. Олон ч бага насны хүүхэд өв соёл тээх нэрийн доор томчуудын дур сонирхлыг хангахын тулд амь нас эрүүл мэндээрээ хохирсон хар бараан түүх бий.

Тэгвэл үүнтэй зэрэгцэн олон нийтийн дунд ийм яриа гарав.  “Баян Арабууд бага насны хүүхдээр тэмээ унуулж уралдуулдаг байв. Гэхдээ өөрийнхөө хүүхдийг биш. Ядуу айлын хүүхдийг унуулна. Жинг нь бага байлгахын тулд хэдэн өдөр маш бага хоол өгнө. Нийтээрээ баяжсан тул ядуу айл олдохоо болив. Тэгэхээр нь өөр улсаас тэмээ унаж чаддаг ядуу айлын хүү хайдаг болов. Энэ нь хүүхэд хулгайлах бизнесийг бий болгочихов.

Тэмээ сайн унадаг хүүхдийн өсөлтийг нь хүчээр зогсоох гэсэн оролдлого хаа сайгүй. Тэмээнээс унаж бэртсэн хүүхдийн тоо тоймгүй их. Нэг л өдөр гадаад улсуудад боловсрол эзэмшсэн хунтайж нарын эрин үе эхэлж "бид ийм замаар явахгүй" гэдгийг тунхаглан, 15-аас доош насны хүүхэд унахыг хориглов.

Тэмээнд хорхойтой ард түмэн уралдаанаа үргэлжлүүлэхийн тулд тэр дор нь нэг арга бодож олсон нь робот. Энэ шийдвэрийг анх гаргасны 20 жилийн ой 13 хоногийн дараа болно. Энэ хугацаанд нэг ч "тэмээчин" гомдол мэдүүлсэнгүй” гэх утга бүхий нийтлэл газар авав.

Харин яг үүнтэй адил шийдлийг тэртээ 2012 онд хэсэг залуус нийлж "Морь унадаг робот хүүхэд, робот жокей" хийж туршиж байжээ. "Цолмонхүү нэртэй" хурдан морь унадаг робот хийн туршиж байсан "Ухаалаг систем" компанийн захирал П.Энхмандахаас зарим зүйлийг асууж тодрууллаа.

-Хурдан морь унаач робот зохион бүтээж байсан гэж сонссон. Яг хэдэн онд ямар робот зохион бүтээж байв?

-2012 он хавьцаа анх робот жокей бүтээх гэж оролдож байлаа. Мэдээж би ганцаараа оролдож үзсэн юм биш. н.Сосорбурам тэргүүтэй олон залуус гар бие оролцсон. Роботын хувьд сунгаа уралдаан , хонь хариулах ямар ч үүрэгтэй байж болохоор шийдэж байсан. Хэрвээ тэр үедээ хийгээд дуусгасан бол хүүхэд унаж бэртэх, цаашлаад амь насаа алдах, өвөл гар хөлөө хөлдөөх гэх мэт олон эрсдэлээс хамгаалж чадах цоо шинэ санаа байсан юм. Тухайн үед бараа материал, техник технологи хомс байсан хэдий ч эхний загвараа хийж туршиж үзсэн. Төдийлөн амжилтттай болоогүй ч гэсэн одоо үргэлжлүүлээд сайжруулан хийвэл болохуйц харагддаг.  Мэдээж туршлага бий гэсэн үг.

-Тэр үедээ гүйцээгээд хийж болоогүй юм уу. Эсэргүүцэл тулгарсан уу?

-Зарим уяачид өв соёл тээж байгаа учраас хүүхдээр унуулах нь зүйтэй гэх мэт эсэргүүцэлтэй тулгарч л байлаа. Түүнийг дагаад бидэнд хөрөнгө санхүүгийн асуудал үүссэн гэж хэлж болно. Мөн бараа материалаа татан авахаас эхлүүлээд чадамж тааруухан байлаа. Гэхдээ Монгол инженер залуус цоо шинэ санаа олж чаддаг, түүнээ хэрэгжүүлж чаддаг гэдгээ харуулж л байсан. Байгаа нөхцөл боломждоо тааруулан эхний хувилбараа туршиж үзсэн. Сунгаан дээр их насны морь унуулаад явуулахад ямар ч байсан эвдэрч гэмтээгүй эргээд ирсэн байдаг юм.

-Хүүхдээр морь унуулах аа болъё гэж олон нийт ч их ярих боллоо. Үүний хажуугаар робот бүтээнэ гэхээр их хачирхалтай санаа. Роботоо хэрхэн программчилсан бэ?

-Програмчилал нь контроллер дээр хийгдсэн механик хийц гэсэн үг. Ерөнхийдөө морио дагаж явахдаа удирдлагаар удирдаад явна. Гэхдээ тэр үедээ шүү. Одоо бол бүрэн автомат болгож шийдэх боломжтой гэж хараад байгаа. 500 метрийн зайд удирдлагаар жолоогоо удирдах, ташуурдах гэх мэт командаа өгдөг байсан. Гэхдээ хамгийн том зохицуулахад хэцүү нэг асуудал нь хурдан морь гарааны зурхайдаа хүрэхгүй эргэх гээд байдаг юм билээ. Тэгэхээр робот маань яг унаач хүүхэд шиг жолоогоо мэдэрч татаж чадаагүй. Энэ л их төвөгтэй толгой гашилгасан асуудал байсан даа.

-Роботоос дуу авиа гарах уу /гийнгоолох, гүүглэх г.м/, яг унаач хүүхэд шиг байж чадах байсан уу?

- Дуу авиа, гаргах бол тийм хэцүү зүйл биш. Харин унаач хүүхэд шиг морио мэдрэх л хамгийн хэцүү асуудал. Бусад програмчилал тохируулга бол хүссэнээрээ тохируулж болно.

-Роботын жингийн хувьд хэдэн кг байх вэ. Мөн худалдаанд гарсан бол хэдэн төгрөгөөр худалдах байсан бол?

-Нэг их өндөр үнэтэй болж байгаагүй. Нэг сая орчим төгрөг болж байсан. Одоо бол сайн хэлж мэдэхгүй байна. Монголдоо хийгдэж байгаа гэдэг үүднээсээ хямдхан л гарах байх. Гэхдээ Монгол Улс маш их хөгжсөний дараа л Үндэсний баяр наадмаа тэр чигээр нь роботооор морь унуулах боломжтой байх. Бусдаар бол унаачийн туслах, ажлыг хөнгөвчлөх, олон насны морь унаж байгаа хүүхдийг амраах үүднээс ашиглах зэрэг шат шатаар ахивал болохгүй зүйл байхгүй байх . Жингийн хувьд 10-15 кг жинтэй.

-Цаашид илүү боловсронгуй болгох бодол бий юу?

-Туршилтаар болон захиалгаар хөгжүүлэх боломжтой л гэж үзэж байна. Цаг хугацаа хөрөнгө, туршилт гэх мэт нэлээд ажил болно. Цаашид хөгжүүлье гэвэл ахиад шинэ баг бий болгох ч шаардлагатай.

-Хурдан морь унаач роботод нэр өгч байсан гэж сонссон юм байна. Манай уншигчдад сонирхуулбал?

-н.Сосорбурам ах бэлгэшээгээд “Цолмонхүү” гэж нэрлэж байсан.

-Та хурдан морь унаач хүүхэд унаж бэртдэг асуудал дээр ямар байр суурьтай байдаг вэ. Унаач робот хэрэглээнд гарвал хэдэн хүүхдийг бэртэж гэмтэж, амь эрсдэхээс аварч чадах бол?

-Мэдээж хүүхдүүд бэртэж гэмтэх, эндэх асуудалд эмзэг ханддаг. Тийм ч учраас робот зохион бүтээх гээд тархи толгойноосоо шинэ санаа хайгаад явж байна. Хүүхэд гэмтэж бэртсэн, амь нас эрсэдсэн тохиолдлуудыг харахад ихэнх нь сунгаа, хараа хяналт муутай бага сага наадмууд байдаг юм билээ.

Тиймээс миний бодлоор ядаж л робот жокейг сунгаанд ч хамаагүй ашиглаад туршаад байвал ирээдүйд хүүхэд унаж бэртэж, амь насаа алддаг асуудал байхгүй болох болов уу л гэж боддог. Ер нь бид ирээдүй болсон бяцхан үрсийнхээ амь нас эрүүл мэндээр нааддагаа болих хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-18 08:31

Bas sanadag l sanaa. Zaawal haluun ami ersdvvlj bhaar tehnogi tehnologi hogjson ene ved shine ym buteeh l heregtei

Зочин
Зочин
2022-07-18 08:32

Өөр зүйл сэтгэж санаа ур�##�дуулахад болохгүй зүйл юу байхав. Сайн судлах л хэрэгтэй

Зочин
Зочин
2022-07-18 08:34

мэдэхгүйм даа нээрээ

Зочин
Зочин
2022-07-18 08:35

хүн тэгээд одоо юугаа үзэх гэж очих вээ сүүлдээ морь хүртэл байхгүй болох виидээ зүгээр аюулгүй ажилгаагаа сайжруулж болдогүй юм уу

Зочин
Зочин
2022-07-18 08:58

тэгээд одоо юугаа үзэх гэж очих вээ сүүлдээ морь хүртэл байхгүй болох виидээ зүгээр аюулгүй ажилгаагаа сайжруулж болдогүй юм уу

zochin
zochin
2022-07-18 08:59

Робот-унаач гэвэл. Робот-цагдаа гдг шиг.

зочин
зочин
2022-07-18 12:02

морио ч робот болгочих, тэр нь дээр

kompiuter
kompiuter
2022-07-18 12:23

za robotoor unuulah ch yu yum be ter uyachid ni uursduu unaval taarna nasand hursen jin bagatai huneer arai baga km t uraldval taarna.huuhdig yadaj 13nasnaas deesh unuulah heregtei joohon yumnuudiig l hurdtai tom aduun deer morduulsan haragdah yum.amaa ch tataj diilehgui hiiseed l yabchihaar nyalh amitdiig yamar tsolhhumuus baidiin dee

Зочин
Зочин
2022-07-19 08:38

Дажгүй , санаа шүү.Хөгжүүлэх л хэрэгтэй. Робот хэрхэн морио мэдрэх т�##� дээр бол хиймэл оюун ухааныг ашиглах хэрэгтэй болох байх. Анх робот хийх гэж байсан тэр үетэй харьцуулб�##� өшөө олон зүйл ойр болсон шүү

Зочин
Зочин
2022-07-19 21:16

Тийм шүү бид энхрий бяцхан үрсийнхээ амь нас эрүүл мэндээр наадхаа хэзээ болих юм болдоо

Холбоотой мэдээ

Back to top button