НИЙГЭМ

Шоргоолж шиг хөдөлмөрлөхгүй бол амьдрахгүй цаг ирлээ

Ажил ярьсан хүн тэнэг болж харагддаг найр наадмын үе ашгүй дууслаа. Наадмын амралт эхлэхтэй зэрэгцэн батлагдсан Газрын тосны тухай хууль ер нь ямар хууль гарчихав, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй, шинээр бичих сураг үнэн үү, өөрчлөх, шинэчлэхийн аль ч болсон өмнөхөөсөө дордуулчихгүй юм сан гэх мэтчилэн чухал асуудлыг ярих цаг нь ирж байна. Гэхдээ бид энэ удаа ажлын эхний өдрийн онцлох нийтлэлээрээ иргэд рүү чиглэсэн сэдэв хөндлөө.

Наадмын дараа хэвлэлийнхэнд “Наадмын маргааш намар” гэж нэг тогтсон сэдэв гарч ирдэг юм. Хэдэн ч сэтгүүлч бичсэн хоорондоо нэг их ялгардаггүй, “Одоо наадам хэсэж наргиж цэнгэхээ боль оо, зуны сар зургаа биш, ажилдаа оръё, өвөл хаяанд ирлээ, намрын ургац хураалт, хадлан тэжээл нь юу болж байна та минь” гэх агуулгатай нийтлэг сэдэв л дээ. Энэ жил харин Ерөнхий сайд Улсын наадмын дөнгөж маргааш нь өвөлжилтийн бэлтгэлтэй танилцаж, Ерөнхийлөгч наадам хааж хэлсэн үгэндээ оруулснаар нийтлэг агуулгаас төр засгийг шүүмжилдэг хэсгийг хасчихлаа. Гэхдээ бичих зүйл үлджээ.

Монголчууд баяр ёслол болж байхад муу, муухай зүйл ярьж хэлэх нь битгий хэл бодохоос цээрлэдэг уламжлалтай ард түмэн. Гэхдээ эрсдлээс сэргийлэх гэдэг утгаараа бичихээс өөр аргагүй. 2022 он бол жирийн нэг жил биш. Дэлхий дахинаа цагийн байдал түгшүүртэй, эргэн тойронд улс орнууд үнийн өсөлт, хүнсний дутагдал, өлсгөлөн гуйланчлалд нэрвэгдээд байна. Монгол Улс ч хэмнэлтийн горимд шилжиж, төсөв зардлаа танаж, дээр доргүй л бужигнасан. Гэсэн ч наадмын төсвийг хэвээр үлдээснийг миний бие “Үндэстний тойм” сэтгүүлд “Монголоор дүүрэн 100 жил” нийтлэл болгон бичиж, шүүмжилж байсан удаатай. Төрт ёсны наадмаа үгүйсгэж, төсөв харамласандаа биш, ард иргэд хурааж хумьсан хэдээ наадмын дүйвээнээр гаргаад цацчих вий гэж санаа зовсондоо л тэгж бичсэн юм.

Энэ жилийн наадмын амралт ес хоног үргэлжиллээ. Том жижиг наадмуудаа багтааж амжуулсныг бодолцож, амралтын өдрүүдийг наадамласан гэж тооцвол 10 гаруй хоног баярлаж асан социализмын эхэн үе рүү бараг дөхөж очив. Одоо наадам дуусаж, шатахуун түлшний үнэ нэмэгдсэн, өргөн хэрэглээний үнийн өсөлт өнөө маргаашгүй болсон бодит байдалтай тулгарч байна.   

Европт ард иргэд хүнс нөөцөлж эхэлсэн, Монголд цагаан будаа, ургамлын тосны наймаачид бараагаа“Үнэ өсөхөөр зарна” хэмээгээд дарж байгаа сураг дуулдаж байна. Дайн дажинтай үед төвийг сахисан улсуудад ч хүнсний хангамж эмзэг сэдэв болдог. Ер нь ажиглаад байх нь ээ, “Юм үзсэн” улс орнуудад ард иргэд нь гэртээ зоорьтой, хүнсний хэрэгцээгээ нөөцөлдөг, айл өрх бүр өөрсдийн нөөц боломжоороо хүнсний үйлдвэрлэл явуулж, хоолны чанар, нэр төрлөө нэмэгдүүлдэг соёлтой байдаг юм билээ.

Хашаатай айлууд тахиа шувуу тэжээж, төмс ногоо тарих, байрны айлууд цонхны тавцан дээрээ ногоон сонгино, яншуй тарих ч үүнд хамаатай. Манайд энэ соёл төдий суугаагүй тул одоохондоо “Сүх далайтал үхэр амар” гэдэг зарчмаар амьдарч байна. Энэ соёлыг гэхдээ заавал зовлон үзэж байж суулгах албагүй. Нэн даруй судалж, амьдралдаа хэвшүүлэхийг иргэдэдээ уриалья.  

Төрийн тэргүүн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөтөлбөр зарлаж хэлсэн үгэндээ “Аль юм болгонд бид айлаас давсаа хүртэл гуйж амьдрах вэ” гэсэн нь хүнс тэжээлийнхээ ихэнхийг импортоор авч байгаа байдлыг хэлсэн. Үүнийг гэр бүлийн түвшинд “Аль юм болгоныг мөнгөөр худалдаж авах вэ” гэж буулгаж болно. Гэр бүл, айл өрх өөрсдөө хүнсний аюулгүй байдал, баталгаагаа хангах, сайжруулах чиглэлд санаачлагатай байх цаг үе ирээд байна.

Ургацын тухайд, нар хур тэгширсэн сайхан цаг агаар энэ хэвээр үргэлжилбэл бид ирэх жилд хэрэгцээгээ дотоодоосоо хангахуйц ургац авах найдвар байна. Тариаланчид маань өнгөрсөн жил  ахиу ургац авсан байтлаа тариалалт хийх мөнгөгүй балрах дөхсөн гээд шүүмжлэх өнцөг бий ч төрөөс дэмждэгээрээ дэмжээд, бас ч гэж урам зоригтой, БНХАУ-д экспорт хийх том зорилго тавиад зүтгэж байгаа болохоор ингээд тогтъё. Дээр бичсэн зүйлс нь бололцоогоо ашиглан хүнсний нэр төрлөө олшруулах тухайд болохоос мах, төмс гэсэн стратегийн хүнсээ бид дотоодоосоо 100 хувь хангадаг гэдгийг бас тодотгоё.

Харин энх тайван цаг ирдэггүй л юм бол төр засгийн анхаарал, иргэдийн хичээл зүтгэлийг ч үнэгүйдүүлэх нэг том бэрхшээл бидэнд алхам алхмаар дөтөлж буй нь ирэх өвөл нүүрлэх нь бараг гарцаагүй болчихоод байгаа эрчим хүчний хомсдол.    

Төр төсвөө хэмнэж, иргэд хэрэгцээгээ нөөцөлж болно. Харин цахилгаан эрчим хүчийг хадгалж болдоггүй. Болдог байсан бол, тэр аргыг нь нээсэн хүн лавтай манай эриний баатар болох байсан нь дамжиггүй. Чухам тийм учраас ирэх жил бид хөлдөж магадгүй.

Өдгөө дэлхий нийтийн хараалыг идэж, сөрөн зогсож чадах эсэх нь эргэлзээтэй байгаа ОХУ-аас бид эрчим хүчний хамааралтай байдаг билээ. Муу амалъя ч гэсэнгүй, ОХУ-аас эрчим хүчний хараат Европын олон улс хүндхэн өвөлд бэлтгэж байна. Ялангуяа Зүүн Европын улс орнууд маш хүнд байдалд орох нь тодорхой байгаа. Монголд бол өвөл цахилгаан их тасарна гэж Эрчим хүчний сайд хэлсэн.

Цахилгааны хязгаарлалт хийлээ гэхэд иргэд хамгийн их хохирно. Иргэдээ бодох уу, үйлдвэрлэлээ, эдийн засгаа бодох уу гэдэг сонголт нь төрд бий. Төр уул уурхай, үйлдвэрүүдээ юун түрүүнд хангахыг чухалчилна. Тэр нь ч зөв. Ингээд эцсийн эцэст иргэд, тэр дундаа хөдөө орон нутаг, төвийн гэр хороолол л цахилгааны хязгаарлалтад илүүтэй өртөнө. Нэгэнт байдал ийм хүнд байхад бид ч гэсэн асуудалд бодитой хандаж, орон сууцны айлууд ядаж л цахилгаангүй үед хоолоо хийгээд идчих хийн зуухаа аваад тавьчих хэрэгтэй гэсэн санаа юм.  

Утаа бууруулах кампанит ажлын хүрээнд нийслэлд цахилгаан халаалттай байшингууд олноороо баригдсан. Энэ байшингууд ирэх өвөл хамгийн их эрсдэлд орно. Тиймээс иргэд ирэх өвлийн бэлтгэлдээ одооноос орж, цахилгаан, галлагаа хосолмол болгох, гэр, байшингаа дулаалах зэргээр бэлтгэх шаардлага байна. Адаглаад л хүйтрэхээс урьтаж халаагууртаа ус биш, хөлддөггүй шингэн гүйлгэх нь маш ухаалаг алхам болох нь.

Мөн нар салхинаас эрчим хүч гаргах, нарны тусгалаас дулаан үйлдвэрлэх зардал багатай, хялбар технологиудыг зундаа багтаан аажуу уужуу туршиж, орон гэртээ суурилуулахыг бодох хэрэгтэй байна. Шинжлэх ухаан, техник технологийн чиглэлийн их дээд сургуулиудыг бодлогоор дэмжиж, энэ талын энгийн тоног төхөөрөмжийг яаралтай үйлдвэрлэн иргэдээ хангах нь эрсдэлээс зайлсхийх нэг арга мөн. Ер нь улс орон хүнсний ч бай, эрчим хүчний ч бай хямралд өртөхөд иргэд нь хашир, алсын хараатай байвал хохирол багатай давж чадна.

Эцэст нь хэлэхэд, улс орноос айл өрх хүртлээ бие даах, хараат бусаар орших зорилгодоо хүрэхийн тулд иргэн хүн ажилтай, тодорхой хэмжээний орлоготой байх хамгийн чухал. Тиймээс эхний салхинд уначихгүй шиг суурьтай байгууллага олж бараадах, боломжгүй бол шоргоолж шиг хөдөлмөрч байж, ямар ч ажил голохгүй хийх сонголт л бидэнд үлдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-18 10:29

Данх эдний сайтад овоо мөнгө чихжээ. Байнга л магтаж байдаг болж. Өмнө нь нууц амраг х�##�тартай нь цуг л хусаад байдаг байсан

zochin
zochin
2022-07-18 18:21
Reply to  Зочин

magtuu sait bolooyu

Зочин
Зочин
2022-07-18 11:50

Тийм шүү. Шоргоолж шиг хөдөлмөрлөж байж л зээлээ дарж хүүхдүүдээ өлсгөхгүй байж чадахаар байна. Хуримтл�##� үүсгэх, ногоо авч хоол хийх интэр чинь том мөрөөдөл болсон доо. Зээлээ дараад ногоогүй хоолоо идээд суух нь л одоо жарг�##� болчихоод байна

Зочин
Зочин
2022-07-18 12:19

Бодит үнэн л энэ шүү дээ. Шоргоолж шиг өдөр шөнөгүй хөдөлмөрлөж, хөдөлмөрлөж зээлээ дараад атаг гурил, атаг махны мөнгө үлдвэл энэ том амжилт бөөн баяр хөөр болсон амьдр�##�

Зочин
Зочин
2022-07-18 12:19

Шоргооолж шиг хөдөлмөрлөсөн мөнгөөрөө Зээлэээ дараад гэртээ ногоогүй хоолоо хийж идэх нь ихэнх нь хүмүүсийн жарг�##� болсон бизээ. Тэрнээс манай монголын одоогийн нөхцөл байд�##�д хуримтл�##� үүсгээд, өдөр бүр ногоотой хоолоо хийж иднэ гэдэг холын мөрөөдөл болсон цаг

Зочин
Зочин
2022-07-19 00:09

Зөвөө зөв.Жирийн уха�##�аг айл хүртэл бүгд чаддагаа хийж бүтээн хөдөлмөрлөж , хэмнэн арвижуулж , хоол хүнсээ худ�##�дан авахгүй өөрсдөө тэжээн үржүүлж ургуулан тарьж , хувцсаа оёж шиддэг биз дээ .Тийм байж өрнөөсөө ч с�##�даг , өөрсдөө ч хөгжсөн байдаг байхаа.

Зочин
Зочин
2022-07-19 03:31

Хамгийн эхлээд өөртөө тооцоо хийнээ муу нь үхэж д�##�д орог сайн нь эх оронд үүрд үлдэгтүүн

Зочин
Зочин
2022-07-19 05:39

Хөдөлмөрлөхгүй тэгээд яаж хоолоо олох гээв. Хөдөлмөр хийлээ гээд муудахгүй.

Д Баярсайхан
Д Баярсайхан
2022-07-19 09:34

Зөв хандлагатай сэдэв бичсэнд баярл�##�аа Шоргоолж шиг бүгд хөдөлмөрлөнө шүү Өөр яах билээ дээ Улс орон зөв бодлогоор зөв хөгжих болтугай !? Гараа угааж, маскаа зүүцгээ. Иргэдээ !

ДД манан
ДД манан
2022-07-19 11:33

MANAN MANDTU GAI

Холбоотой мэдээ

Back to top button