Нийгмийн

Аялалын зориулалтаар тохижуулсан хувийн автобус шатжээ

Завхан аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан автобус шатсан байна.

Энэ тухай мэдээллийг Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн “Цагаан-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 160 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ энэ сарын 17-ны өдрийн 13:29 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, Тариат сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид мөн өдрийн 17:50 цагт тухайн газарт очиж, нөхцөл байдалтай танилцсан байна. Иргэн А-ын “Аэробус” загварын аялалын зориулалтаар тохижуулсан автобус байжээ. Тухайн үед автобусанд найман зорчигч байсан бөгөөд гал гарах үед автобуснаас буусан байсан гэж Онцгой байдлын албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bidon
Bidon
7 сар 20, 2022 20:09

Hulduu

Холбоотой мэдээ

Back to top button