Нийгмийн

Баянхонгор аймагт гурван ой давхацсан НААДАМ болно

Баянхонгор аймаг байгуулагдсаны 80-81 жилийн ой,  Монгол Улсын арслан Пагмын Аюушийн мэндэлсний 100 жил, доктор, профессор Сономын Лувсанвандангийн мэндэлсний 90 жилийн ой зэрэг гурван том ой давхацсан наадам болохоор болжээ.

Дэлхий нийтийг хамарсан "Ковид-19" цар тахлын улмаас Баянхонгор аймаг түүхт 80 жилийн ойгоо 2021 онд тэмдэглэх байсан хэдий ч зохион байгуулалтын үйл ажиллагаагаа  хойшлуулсаар өнөө жил тохиож буй нь энэ юм.

Ард иргэдээс гарсан санал хүсэлт, үндэсний өв соёлын үнэт онцлогийг хайрлан хамгаалах, сурталчлан дэлгэрүүлэх  үүднээс баяр наадмын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг үндэслэн 2022 оны долдугаар сарын 29-31-ний өдөр баяр наадмыг зохион байгуулахаар товложээ.

Түүхт ой нь давхцаж буй С.Лувсанвандан агсны хувьд 20 дугаар зууны Монголын нэрт сэхээтэн, соён гэгээрүүлэгч,  гоо зүй, утга зохиол судлаач доктор, профессор, Соёлын яамны нэгдүгээр орлогч  сайдын албан тушаалыг хашиж байв.  Мөн гоо зүй, утга зохиолын шүүмж судлалыг хөгжүүлэхээс гадна ардын язгуур урлагийн өв санг нээн хөгжүүлэх, түүхийн дурсгалыг цаг үе, улс төрийн шуурганаас авран хамгаалах талаар санаачилга гаргаж, бодитой ажил хийсэн гавьяатай нэгэн билээ.

Харин Монгол Улсын арслан Пагмын Аюуш нь 1949 онд улсын баяр наадамд түрүүлж улсын арслан цолны болзлыг хангасан ч үзүүр түрүүний барилдаанд Ш.Батсуурь аварга түүнд бууж өгсөн гэж үзсэн баяр наадмын комиссын дарга маршал Х.Чойбалсан уурлаж шууд босч яван, цолыг нь олгоогүй  байдаг юм байна. Түүнд 1956 онд улсын арслан цолыг нөхөн олгосон түүхтэй аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button