Нийгмийн

"BLACKPINK" хамтлагийн гишүүн Женни “The Idol” олон ангит киноны гол дүрийг бүтээнэ

Өмнөд Солонгосын "BLACKPINK" хамтлагийн гишүүн "Женни" “The Idol” олон ангит киноны гол дүрд тоглох болсон талаар агентлагаас нь мэдэгдлээ. Женни “ The idol” олон ангит кинонд тоглох болсон талаараа ярихдаа "Надад зохиол нь сонирхолтой санагдсан. Тиймээс би цувралд тоглохыг зөвшөөрсөн. Би маш их догдолж байна. Дүр бүтээхдээ хичээж ажиллана” хэмээжээ.

Канадын поп од Абел Тесфайе, Сэм Левисон, Реза Фахим нарын хамтран бүтээж буй уг цуврал нь хөгжмийн салбарынхны дунд өрнөх бөгөөд нэгэн гол удирдагчийн талаар өгүүлэх аж. Түүнийг олон ангит кинонд дүр бүтээх гэж буй талаар сонссон шүтэн бишрэгчид нь тэсэн ядан хүлээж байгаа юм байна. Энэхүү цуврал хэзээ гарч эхлэх нь тодорхойгүй байна. Харин BLACKPINK ирэх сард бүрэн бүрэлдэхүүнээрээ хөгжмийн ертөнцөд эргэн ирнэ.

ЭХ СУРВАЛЖ: Yonhap news

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button