НийгмийнУЛС ТӨР

НЭМГ-ын 54 ажилтны дийлэнх нь Б.Бямбадоржоос "ҮРГЭЖЭЭ"

НЭМГ-ын дарга Б.Бямбадоржийн талаар АТГ-т гомдол ирсэн, шалгаж буй талаар өнгөрсөн нэгдүгээр сард мэдээлж байв. Гэвч түүнээс хойш хэрхсэн нь тодорхойгүй нам жим болсон.

Тодруулбал, түүнийг тендер, худалдан авах ажиллагааны үнэлгээний хороонд хамаарал бүхий хүмүүсээ оруулдаг, сонгон шалгаруулалтад нөлөөлдөг гэх гомдол ирсэн гэх мэдээлэл АТГ-т ирсэн байдаг.

-Б.БЯМБАДОРЖИЙГ ЦАР ТАХЛЫН ХУУЛИАР СОНГОН ШАЛГАРУУЛАЛТГҮЙ ТОМИЛЖ БАЙВ-

Б.Бямбадоржийг өнгөрсөн оны хоёрдугаар сард НЭМГ-ын даргаар томилж байв. Дөнгөж төрсөн эхийг хөхөө өвлийн хүйтэнд гадуур хувцасгүй, углааштай зөөвөрлөснийг улс нийтээрээ эсэргүүцэж, үр дүнд нь Засгийн газар огцорсны нэг жилийн ой тохиосон. Эл дуулианаар хэд хэдэн газрын дарга нарт хариуцлага тооцож, сольсны нэг нь НЭМГ. Тус газрын дарга Төмөрбаатарыг халж, оронд нь Б.Бямбадоржийг сонгон шалгаруулалтгүйгээр тус газрын даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.

-НЭМГ-ААС ХАЛАГДАЖ, ШАХАЛТААР АЖЛАА ӨГСӨН ХҮНИЙ ТОО 40-ӨӨД БОЛЖЭЭ-

Тэгвэл Б.Бямбадорж НЭМГ-ын дарга болсноос хойш тус байгууллагын ажилчдын 80 орчим хувь нь ажлаа өгчээ. Зарим нь тэтгэврийн нас болсон шалтгаанаар гарсан бол заримыг нь ажлаас халсан, дийлэнх нь элдэв дарамт, шахалтыг тэвчихээ байж өөрсдөө ажлаа өгчээ.

Тус байгууллага ердөө 54 хүний орон тоотой. Тэдний 80 орчим хувь гэхээр 40-өөд хүн нь солигдсон байна гэсэн үг. Эх сурвалжуудын өгч буй мэдээллээр тус сул ажлын байруудад Б.Бямбадорж дарга өөрийн хүмүүсийг томилдог гэх мэдээлэл байна. Тэдний дунд мэргэжлийн бус хүмүүс ч хэд хэд байгааг онцолж буй юм. Ийнхүү Б.Бямбадоржийн тодотголтой шинэ ажилчид болон хуучин байсан цөөхөн хүмүүсийн дунд таарамжгүй байдал үүссэнээс болж тус байгууллагын ажил ч урагшлахгүй байгаа гэх.

Тэрбээр өөрөө сонгон шалгаруулалтгүйгээр Цар тахлын хуулиар крандуулж дарга болсноо марчихаад төрийн албаны шалгалтаа өгч амжаагүй ч хийж буй ажилдаа гаршсан залуу ажилчдыг айлган сүрдүүлж, ажлаа өг гэж шахдаг байж болзошгүй энэ үйлдлийг яагаад таслан зогсоохгүй байгаа нь гайхалтай. Өдийг хүртэл тус байгууллага дотор юу болоод байгаа, хэнийг халж сольж, шахалт үзүүлсэн, оронд нь ямар хүмүүсийг томилоод байгаа талаар хаанаас ч шалгалт хийгээгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-20 08:36

Энэ цэвэрлэгээ маш зөв зүйл байсан ч оронд нь энгийн иргэдээс зөвхөн чадварыг нь үнэлж авсан болов уу гэсэн гордлого, сэтгэл зовнил тасрахгүй. Төр улсад минь хэрэгтэй л хүиүүүс л хувиарлагдаасай

Зочин
Зочин
2022-07-20 08:37

nogoooteigeeer ajliiin dotoood daramt gej surhii ym toriiin baiguullagiin dotood juram shig bolchihsn zvil

Зочин
Зочин
2022-07-20 09:19

Хэдэн эвгүй дарга нараас х�##�ширсан олон түмэн ажилтан энгийн иргэд хавчигнаасаар л байна

Sarandavaa
Sarandavaa
2022-07-20 09:42

Ээ чааваас

hero
hero
2022-07-20 09:47

zolig chin uheerei chi

Сураг
Сураг
2022-07-20 10:05

Ичиж үхээчээ

Зочин
Зочин
2022-07-20 15:55

Энэ хулгайчийг дийлэх хүн Монголд �##�га уу, 30 тэрбумын аудитын зөрчилтэй гарч байсан гэж байгаан,

Bidon
Bidon
2022-07-20 18:31

Gohi chin uursduu songoo biz deee

Холбоотой мэдээ

Back to top button