Нийгмийн

Улсын заан Н.Жаргалбаяр, түүнтэй "начны найраа" ярьсан гэх Засаг даргын орлогч нарыг АТГ шалгаж эхэлжээ

Ардын хувьсгалын 100,101 жилийн улсын их баяр наадмын бөхийн барилдааны хоёр дахь өдөр бөхчүүд тавын давааны ам авсан. Энэ үед ам авч буй байдлыг телевиз, сайтууд шууд дамжуулсан байдаг.

Гэтэл энэ үеэр гарын даагийн хажууд суугаад ам авах гэж буй улсын заан Н.Жаргалбаяр маш удаан хугацаагаар ам авахгүй, хүнтэй утсаар ярьж суусан. Сүүлдээ утсаа спикер дээр нь тавиад "начны найраа"-гаа ил цагаан наймаалцсан гэх асуудал шүүмжлэл дагуулсан билээ.

Тодруулбал, Н.Жаргалбаяр руу "Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат байна" хэмээн залгаж, "Манай аймгийн арслан Э.Нямааг авчих. Тоогоо хэл" хэмээн ярьсан нь тодхон сонсогдсон билээ.

Тэгвэл улс, орон даяар ийн авлига, хээл хахуулийн байж болзошгүй яриа нь цацагдсан учраас улсын заан Н.Жаргалбаяр болон нэр дурдагдаж, утсаар ярьсан гэх Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж эхэлсэн байна.

Б.ЦЭЛМЭГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ДӨРВӨДҮҮД хулгай , дээрэм , залилан , ер нь муу юманд " нугасгүй " гаршсан түмэн ш дээ . Яг зэргэлдээ Тувачууд шиг ээ . Жаргалбаярын аав Нэгдэл ч гэсэн " Үнээний " хулгайгаар аавынд мэргэшсэн нэгэн гээ биз дээ . эх нь шийр алаг бол ....

Зочин
Зочин

Нодилон Оюунболдыг хулхидсан энэ нөхрөөс яриа аваач бүүм болно доо

Sarandavaa
Sarandavaa

овоо баачка шүү

hero
hero

Энэ нэрээ балайг нь авдаг гар юм аа

Зочин
Зочин

төр наадамаа энэ муу 2 нусан таглаагаар доромжуулахгүй байлгүй дээ хариуцлагийг нь чанга өгөх хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button