Нийгмийн

ТАНИЛЦ: Бүсийн уралдаануудад түрүүлсэн морьдыг юугаар мялаах вэ

Энэ зун монголын хурдан морины түүхэн дэх хамгийн олон буюу долоон бүсийн уралдаан болно. Засгийн газрын тогтоолоор зүүн бүс Сүхбаатарт, баруун бүс Ховдод, хангайн бүс Хөвсгөл, Өвөрхангай, Баянхонгорт, говийн бүс Дундговьд, төвийн бүс Налайхад тус тус зохион байгуулагдахаар болсон юм.   Өвөрхангайгаас бусад аймгууд  /Өвөрхангайн уралдаан 7-р сарын 24, 25, 26-нд/ Засгийн газрын тогтоолын дагуу 7-р сарын 29-31-ний хооронд баяр наадмаа зохион байгуулах бөгөөд уяачдын эрх ашигт нийцүүлэн сонгомол ангиллыг уралдааныг хийхээр болжээ.

Түүнчлэн Сүхбаатар аймагт зохион байгуулагдах зүүн бүсийн уралдаанаас бусад нь үүлдэрлэг байдлыг харгалзахгүйгээр өнөө жил баталсан дүрмийн хүрээнд дан ганц сэрвээний өндрийг харгалзан уралдуулах гэнэ. Бай шагналын тухайд хамгийн өндөр нь зүүн бүсийн уралдаан байх нь. Учир нь Сүхбаатар аймгийн 80 жилийн ой, зүүн бүсийн уралдааны азарга, их насны түрүүг УИХ-ын гишүүн асан Б.Наранхүү  320 сая төгрөгийн үнэ бүхий хамгийн сүүлийн үеийн Ниссан патрол маркийн авто машинаар мялаахаар болсноо дуулгасан.

Мөн Ховд аймагт болох баруун бүсийн уралдааны түрүү морьдыг МУ-ын заан Ч.Батзориг авто машинаар байлах тухай яригдаж байгаа ч  эх сурвалж баттай бус гэлээ. Хангайн бүсийн уралдааныг зохион байгуулж буй Өвөрхангай аймаг дээд гурван насны морьдын түрүүгээ 20, бага гурван насаа 10 сая төгрөгөөр мялаахаар болсон бол Баянхонгор, Хөвсгөл аймгийнхан нас болгоныхоо түрүү морьдыг 10 сая төгрөгөөр байлах гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x