Нийгмийн

ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛ: Хүчтэй цахилгаан цахисан үед яах ёстой вэ

Зарим иргэдийн дунд хүчтэй аянга цахилгаан цахисан үед буруу зөвлөмжийг дагаж амь нас, эрүүл мэнддээ эрсдэл учруулдаг талтай. Тэгвэл хүчтэй цахилгаан цахисан үед ямар арга хэмжээ авах талаарх мэдээллийг хүргэж байна.

1. Өндөрлөг газраас бууж байшинд орох. Эсвэл битүү машинд орон, цонхоо хаагаад юунд ч хүрэхгүй гараа өвдөг дээрээ тавиад суух хэрэгтэй. Машины дугуй резин учир тог дамжуулахгүй гэж худлаа, маш хүчтэй тог ирдэг учир дамжихаас гадна хайлуулдаг. Гэхдээ машин тогийг тойруулж гүйлгээд газардуулдаг. Утсаар ярьж, цэнэглэж байгаа утас барьж огт болохгүй.

2. Хажууд чинь шонгийн мод, ганц өндөр мод, төмөр хашаа, цахилгааны утас, гол ус байвал холдох шаардлагатай. Хээр талд орох оромжгүй бол хамгийн нам доор газар олоод доошоо хөл дээрээ суугаад толгойгоо тонгойлгож хоёр хөлөө нийлүүл. Биеэ аль болох жижиг болгохоос гадна газартай зөвхөн нийлүүлсэн өлмийгөөрөө хүрэх. Олуулаа явж байвал бие биеэсээ хол зай барь.

3. Ой мод байвал орж доошоо сууна. Нээлттэй саравчинд орох хэрэггүй. Морь, дугуй, ачааны машин дээрээс буух, уснаас гарах, гартаа барьсан загасны уурга зэргийг газарт хаях.

4. Биедээ байгаа төмөр зүйлсийг холдуул, цахилгаан хүн дээр буулаа гэхэд арьс нь дээр хэлсэн битүү машин шиг тойруулж гүйлгээд газардуулдаг. Ингэх явцад төмөр зүйлс байвал тог биед нь орж зүрх зогсох мэтээр үхэлд хүргэнэ. Цахилгаанд цахиулсан хүнд хүрч болохоос гадна аврах ажиллагааг нэн даруй хийх хэрэгтэй. CPR гэж хайгаад сурч аваарай.

5. Гэртээ байвал гэрийн утсанд мөн цахилгаанд залгаатай гар утас зэрэгт хүрч болохгүй.

6. Хөдөө хээр явж байвал өндөрлөг газар, уулын орой дээр эсвэл ганц модны доор майхнаа бүү зас. Цахилгаан цахиж эхэлмэгц битүү машинд орж суу, сүүлийн цахилгаан цахиснаас 30 минутын дараа гарч болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x