Нийгмийн
Өнгөрсөн 24 цагт коронавирусийн 243 тохиолдол илэрлээ

Өнгөрсөн 24 цагт коронавирусийн 243 тохиолдол бүртгэлээ. Үүнээс 152 нь Улаанбаатарт, 91 нь орон нутагт батлагджээ.

Улаанбаатар хот болон 18 аймагт коронавируст халдвар (КОВИД-19)-ын батлагдсан 786 тохиолдол хэвтэн эмчлүүлж байна.
Улсын хэмжээнд тохиолдлын тодорхойлолтын дагуу нийт батлагдсан тохиолдол 933,241 боллоо. Батлагдсан тохиолдлын 511,866 (54.8%) нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.