Нийгмийн

Л.Энх-Амгалан: 3-5 настай хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг 80-90 хувьд хүргэсэн

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж өндөрлөлөө. Энэ үеэр БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Монгол Улсын их хурлаас баталсан 100 тэрбум, ИТХ-аас баталсан 70 тэрбум төгрөгөөр бүх насны цэцэрлэгийн хүүхдүүдийг цэцэрлэгээр хангах бодитой ажил хийгдэж байна. Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд суралцах 241 мянган хүүхэд байгаагаас Улаанбаатар хотод 141 мянган 2-5 насны хүүхэд байна. Энэ хүүхдүүдийн 106 мянга нь цэцэрлэгт хамрагдах боломжтой. 34 мянган хүүхэд цэцэрлэгийн гадна жил бүр үлддэг.

Хамран сургах тойргийг буруу төлөвлөдөг байснаас үүдэж авилга, хээл хахуулийн асуудал болон сугалааны цэцэрлэг үүсдэг байсан. Тэгвэл цэцэрлэгийн гадна байгаа 34 мянгаас 22 мянган хүүхдийг нь цэцэрлэгт хамруулах шийдлийг хийгээд байна. Үүний тулд хамран сургах тойргийг шинээр төлөвлөж байна.

Тухайн хүүхдүүдийн 23 мянга нь хоёр настай. Тэгэхээр бид 3-5 настай хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг 80-90 хувьд хүргэсэн. Хүүхдүүд байрныхаа ойролцоо цэцэрлэгт хамрагдах боломжтой. Харин сургуулиудыг 9-р сарын 1-ээс зэрэг эхлүүлэхгүй. Энэ жил 12 сургуулийг гурван ээлжээр хичээллүүлж болзошгүй” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сургууль цэцэрлэг бүгд амарсан байхад энэ ПОПУЛИСТ Л.ЭНХ АМГАЛАН юу яриад байна бэ.

Холбоотой мэдээ

Back to top button