Нийгмийн

Дорнод аймаг үхэр, үхрийн мах худалдахыг хориглосон шийдвэрээ сунгалаа

Дорнод аймаг амьд үхэр, үхрийн мах,  түүхий эд тээвэрлэх, худалдан борлуулах, нийлүүлэхийг хориглосон шийдвэрийг сунгалаа. Тодруулбал, аймгийн Онцгой комиссоос малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг эрчимжүүлэх, тархалтыг хязгаарлах зорилгоор ирэх сарын нэгний өдрийг дуустал хугацаанд дээрх шийдвэрийг гаргажээ.

Учир нь малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчний анхны тохиолдол зургадугаар сарын 18-ны өдөр бүртгэгдсэн бол сүүлийнх нь энэ сарын 19-ний өдөр бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Баянтүмэн, Булган сумдын гурван голомтод 95 үхэр өвчлөн, устгалд оруулсан гэж Мал эмнэлгийн газраас мэдээллээ.

Аймаг, сумдын Онцгой комисс, Мал эмнэлгийн газартай хамтран тус өвчний голомтыг цомхотгох, тэмцэх арга хэмжээг шуурхай авч, голомтот бүс нутагт хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.

С.СУВДАНСОНДОР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Шүлхий өмчнөөс л болж байгаа юм даа

Зочин
Зочин

зөв шдэээ. Сайн шинжилгээг нь баталгаатай болгож нухацтай хандах хэрэгтэй

Зочин
Зочин

Олон хүний эрүүл мэнд учир ингэж хандах нь маш зөв

Холбоотой мэдээ

Back to top button