Гэртээ цоожлуулсан хүү цонхноос зүүгдсэнийг буулгажээ
Өчигдөр буюу /2022.07.20/ өдөр Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, Тэлмүүн хотхоны 43A байрны гурван давхрын цонхноос бага насны хүүхэд зүүгдсэн байна гэсэн дуудлага 12:16 цагт ирсний дагуу Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход гэртээ ганцаараа цоожлогдон үлдсэн зургаан настай эрэгтэй хүүхэд цонхны тавцангаас зүүгдсэн байсныг хоёр иргэнтэй хамтран аюулгүй байдлыг хангаж, Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгч ажиллалаа.
Амралт, аялал зугаалгын улирал үргэлжилж байгаатай холбогдуулан сүүлийн өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газарт ирж буй дуудлага мэдээллээс үзэхэд эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас хүүхэд эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл нэмэгдэж байна.
Иймд аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг нь хангахыг онцгойлон сэрэмжлүүлж байна.
С.СУВДАНСОНДОР








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гэртээ харах хнүгүй зөндөө хүүхдүүд байгаа. Зуныг нэг арай чүүл давж байна шүү
амьдрахын тулд ажил хийх ёстой тэгэхийн тулд ард сайн түшиг тулгуур хэрэгтэй гэтэл амьдралд асуудал дүүрэн шүү дээ. Гэхдээ л манайхаан аль болохоор үр хүүхдээ ганцааранг нь битгий үлдээгээрэй
Зуны цагт цэцэрлэг, өдөр өнжүүлэх төв ажилладаг болгох хэрэгтэй байна.