
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден коронавирусийн халдвар авсан байна. Түүнд пүрэв гарагт хийсэн коронавирусийн шинжилгээний хариу “эерэг” гарчээ. Хөнгөн хэлбэрийн шинж тэмдэг илэрсэн учраас Цагаан ордонд тусгаарлагдан ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа аж.
Цагаан ордны коронавирусийн асуудлыг зохицуулагч доктор Ашиш Жа мэдэээлэл өгөхдөө, Ж.Байден халуураагүй ч хамраас нь нус гоожиж, хуурай ханиалгаж, сульдаж байна гэжээ.
Жо Байден Twitter хуудастаа, "Дөрвөн тун вакцинтай. Шинж тэмдэг хөнгөн байна. Тиймээс ажлаа үргэлжлүүлнэ" гэв.
Харин АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байдены Делавэрт өгсөн шинжилгээний хариу “сөрөг” гарчээ. Дэд ерөнхийлөгч Камала Харрис пүрэв гарагт Хойд Каролинад үр хөндүүлэх эрхийн асуудлаарх арга хэмжээнд оролцсон байна. Дөрөвдүгээр сард ковидоос эдгэрсэн түүний сүүлийн шинжилгээ “сөрөг” гарсан болохыг Цагаан ордон баталжээ.
Цар тахал эхэлснээс хойш нэг сая хүнээ алдсан АНУ-д КОВИД-19-ийн ВА.5 хувилбараас үүдэлтэй дэгдэлт нэмэгдэж байна. Тус улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 130 мянган хүнээс халдвар илэрч, 433 хүн нас барсан нь 136 мянган хүнээс халдвар илэрсэн Германы араас орох үзүүлэлт юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ өвгөн өнгөрлөөдөө чааваас аятай бж бгаад үхчихгүйдээ