Нийслэл

Хүүхэд унаж, бэртсэн траншейны тагийг иргэд байнга хулгайлдаг

Дарь-Эх захын урд траншейнд хүүхэд унаж, бэртжээ.

Дарь-Эхийн 3.3 км автозамын ажлыг "Зэст хүлэг" ХХК нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 оны есдүгээр сараас эхлэн ирэх есдүгээр сард дуусгахаар ажиллаж байна.

Таггүй траншейны тухайд ойр орчмын хэсэг бүлэг иргэд тагийг нь хулгайлдаг бөгөөд тус компани тэр бүр шинээр тавьдаг аж.

Дүүргийн зүгээс хороодын Засаг дарга нараа хариуцсан нутаг дэвсгэрийн гудамж бүртээ хүрч ажиллаж, эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэхэд онцгой ач холбогдол өгөхийг үүрэг болгосон.

Өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг шалгаад, тодорхой урьдчилан сэргийлэх арга хэмжээг шат дараатай аваад явж байна гэж мэдээлжээ.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x