НИЙСЛЭЛ

Машины тэвшин дээр явсан хүүхэд унаж, нас баржээ

Энэ сарын 23,24-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 577 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 389 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас долоон хүн гэмтэж бэртсэний хоёр нь нийслэлд, тав нь орон нутагт бүртгэгдсэн бол ноцтой зам тээврийн ослын улмаас дөрвөн хүний амь хохирсны нэг нь нийслэлд, гурав нь орон нутагт бүртгэгджээ.

Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн дөрвөн осол бүртгэгдэж, гурван хүүхэд гэмтэж, нэг хүүхдийн амь хохирсон байна. Дээрх хүүхдүүдийн нэг нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон бол  хоёр нь мотоцикл жолоодож бие даан хөдөлгөөнд оролцох үедээ онхолдох, мөргөлдөх байдлаар гэмтэж бэртжээ.

Харин нэг хүүхэд машины тэвшин дээр явах үедээ унаж амь хохирсон аж. Насны хувьд 8-17 насны хүүхдүүд байна.

ААЖУУ ЯВБАЛ АЯНДАА ХҮРНЭ ДЭЭ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x