Нийгмийн

Баянгол дүүрэгт долоон байшин түрээсэлж, 750 хүүхдийг цэцэрлэгтэй болгоно

Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлын хэсэг амралтын өдрүүдэд Баянгол дүүрэгт ажиллажээ.

Тус дүүрэг цэцэрлэгийн насны 21,200 хүүхэдтэй. Үүнээс 17,500 хүүхэд тогтмол цэцэрлэгт хамрагдаж байгаа бол 6,000 гаруй хүүхэд цэцэрлэгийн гадна үлддэг байна.

Зургаадугаар сараас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд ажлын хэсэг ажиллаж 4,500 хүүхдийг нэмэлтээр цэцэрлэгт хамруулах боломжийг бүрдүүлсэн байна. Үлдэж байгаа 1,500 хүүхдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөлдөж, цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж болох барилгуудын эзэдтэй уулзжээ. Ингэснээр долоон барилга түрээслэн 750 хүүхдийг цэцэрлэгт хамруулах шийдэлд хүрсэн тухай БШУЯ-наас мэдээллээ.

Тус дүүргийн тухайд цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах, түгжрэл бууруулах гэсэн хоёр том асуудлыг хамтад нь шийдвэрлэнэ гэж тооцоолжээ. Тиймээс хотхон дотор нь цэцэрлэг байгуулах түрээсийн байр түлхүү хайж байгаа аж.

Баянгол дүүрэгт:

  1. Төмөр замын бүс
  2. 10 дугаар хорооллын замын урд хэсэг
  3. Хархорин зах орчим буюу Эрин хороолол
  4. Алтай хотхон
  5. Нарны хороолол зэрэг газарт цэцэрлэгийн хүртээмж муу байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button