Нийгмийн
НДШ-ийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
НДШ-ийн буцаан олголтыг өнөөдрөөс эхлэн иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ. Тодруулбал, энэ оны дөрөвдүгээр сард нэг сая төгрөгөөс доош цалин хөлс, орлоготой НДШ төлөгчийн өөрөө төлсөн дүнгийн 50%-ийг буцаан олгохоор болсон билээ. Буцаан олголтын мөнгийг өгөх журам ёсоор тухайн сарынхыг дараа сарын 25-наас эхлэн иргэдийн дансанд шилжүүлэх юм.
Энэ тухай Нийгмийн даатгалын ерөнхий газраас тайлбарлахдаа: "Журамд зааснаар өмнөх сарын шимтгэлийн буцаан олголтыг дараагийн сард нь олгож байгаа. НДШ-ийн зургаадугаар сарын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, зургаадугаар сарын буцаан олголтыг долдугаар сарын 25-нд багтаан олгож байна. Энэ талаарх дэлгэрэнгүй статистик мэдээлэл лхагва гарагт гарна" гэв.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.