УЛС ТӨР

Бэрх ТОСГОНЫГ 28 жилийн өмнө ХОТ болгожээ

Бэрх ТОСГОНЫГ ХОТ ГЭЖ бичсэн самбар олон нийтийн анхаарлыг татаж, шүүмжлэл дагуулав. Улмаар андуурч, алдаатай бичсэн гэгдэж байгаа юм.

Гэтэл Хэнтий аймгийн Батноров сумын 7-р баг болох Бэрх тосгоныг одоогоос 28 жилийн өмнө буюу 1994 онд ХОТ БОЛГОЖ БАЙЖЭЭ.

Бүр тодруулбал, 1994 оны долдугаар сарын 4-ний өдрийн УИХ-ын “Зарим тосгоныг хотод тооцох тухай” 58 дугаар тогтоолоор “Өвөрхангай аймгийн Хархорин, Сэлэнгэ аймгийн Хөтөл, Хэнтий аймгийн Бэрх, Хэрлэн тосгоныг тус тус хотод тооцсугай” хэмээжээ. Улмаар тухайн 1994 оны долдугаар сарын 7-ноос эхлэн дагаж мөрдөж эхэлсэн байна. Эл тогтоолыг батлах үед УИХ-ын даргаар Н.Багабанди ажиллаж байсан аж.

Бэрх хот хүн амын хувьд:

  • 2019 онд 2,282
  • 2020 онд 2,394
  • 2021 онд 2,377 хэмээн тоолуулжээ.

Гэтэл хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд:

  • Хот нь 15,000-аас доошгүй оршин суугчтай
  • Тосгон нь 500-15,000 хүн амтай байхаар заасан байдаг.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2022-07-26 11:52

ХӨӨЕ ДАНХАН ТОЛГОЙТ НОВШОО ХӨДӨӨ ТОСГОНЫ ОРКОО НААД НОВШИЙН УУРХАЙ ЧИНЬ ХААГДААД ХАМАГ ХҮН АМЬТАН НЬ ДҮРВЭЭД ЯВЧИХСАН НААД ХОГИЙГ ГАЗРАА ЧИ ЮУ Ч ГЭЖ НЭРЛЭЭД ТОСГОН ХЭВЭЭРЭЭ Л ҮЛДЭНЭ

Иргэн
Иргэн
2022-07-26 12:47

Үндсэн хууль зөрчиж шийдвэр гаргасан Багабандийг шийтгэ.

Зочин
Зочин
2022-07-26 12:51

Үндсэн хууль зөрчсөн хулгайн шийдвэр байна

Холбоотой мэдээ

Back to top button