ЭРГЭН САНУУЛАХАД: Хэн ч хариулт өгч зүрхэлдэггүй усан паркийн газарт 25 давхар барилга барих уу

Энхтайваны гүүрний зүүн талд, Дунд гол урсдаг хэсгийн 11.8 га газарт “Азид хамгийн томд тооцогдох усан парк, спорт цогцолбор соёл амралтын хүрээлэн”-г барина гэж 2016 онд хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж байв.

Гэвч тухайн хашаан дотор өдгөө орон сууцны барилгууд баригджээ.

Энд анх "Эм Энд Жи" констракшны эзэмшлийн 11.8 га газрыг 2008 оны есдүгээр сарын 17-нд орон сууцны зориулалтаар олгож байжээ. Тус газрын эзэмших эрхийг 2020 оны есдүгээр 30-ны захирамжаар цуцалж, ногоон байгууламж болгох шийдвэр гарсан. Гэвч Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгож, газрын эрхийг сэргээсэн байна.
Уг асуудлыг тодруулахаар гурван ч байгууллага руу холбогдоход аль нэг рүүгээ чихэж, хариулт өгөхөөс татгалзсан юм. Харин тус барилгын талбайд нь очиж тайлбар мэдээлэл авах гэсэн хэдий ч хаалгаа түгжээд оруулсангүй.

Бүр “Чамд тайлбар өгөх албагүй” хэмээж байв. Хашаанаас гарч явсан туслан гүйцэтгэх зарим компанийн ажилчид “Нэгэнт та нар барилга баригдаад эхэлчихсэн байхад яах юм. Яаж ч чадахгүй байх” гэцгээв.
Өөр нэг эх сурвалжийн өгсөн мэдээллээр “Өмнө энэ газрын барилга барих эрхийг МХЕГ-аас түр зогсоож байсан. Гэхдээ яагаад ч юм маш хурдан зөрчилтэй гэгдэх зөвшөөрлүүдээ авчихсан байсан. Танил тал болон авлига өгч асуудлаа хурдан шийдвэрлүүлдэг байж магадгүй. Энэхүү барилгын үйл ажиллагаанаас болж Дунд голын урсац тасрах, цаашлаад барилга өөрөө ч нурах эрсдэлтэй гэлцэх юм билээ. Чи бод л доо 20 гаруй давхар барилга голын дагуу барихаар ямар л олиг байхав” гэв.

Харин бид барилга барьж байгаа гэгдэх "Эм Энд Жи" констракшн ХХК-ийн эзэн нь хэн болох талаар судалж үзлээ. Тодруулбал Opendatalab.mn сайтаас хайж үзэхэд эцсийн өмчлөгч нь Володягийн Ганбаатар бол гүйцэтгэх захирлаар Аюушийн Амарбаясгалан гэдэг хүмүүс ажилладаг юм байна. Лавшруулан Володягийн Ганбаатар гэсэн илэрцийг судлахад Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн хэлтсийн дарга байсан гэх мэдээлэл гарч ирсэн юм.
СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Ямартай ч иргэдийн хэлж буйчлан хүн ам хамгийн их төвлөрсөн эл газарт 25 давхар барилга барих нь замын ачааллаас эхлүүлээд олон асуудлыг дагуулж болох талтай гэдэг нь харагдаж байна. Мөн Дунд гол үерлэсэн тохиолдолд барилгад ямар нэг асуудал үүсэх эсэх болон бусад асуудлаар албаныхан болон эзэн, хариуцагч компаниас мэдээ мэдээлэл олгохыг иргэд шаардаад буй. Нөгөө талаараа эл асуудлын цаана хэн нэг эрх бүхий албан тушаалтан байж таараад авлигын асуудал яригдаж буй бол холбогдох албаныхан шалгаж хариугаа олон нийтэд мэдээлэх хэрэгтэй гэдгийг эргэн санууллаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэд худ####даж авахгүй байхад " сүнстэй" хот болно.
Дунд голыг огт тоохгүй юм Алтай хотхон Ривэр стоуны орчим хогоор дүүрч усны ундарга багасаад байна аа Яамнаас анхаарч 24-р хороо иргэдтэй хамтран ажилламаар байна шүү
Хотын дарга нь хууль зөрчсөн бол гээд иргэдийн граж нураагаад байсан аргагүй л мөнгө гэдэг өөр юмаа
####бан туша####тан гуайг ш####гааач дээ
Gazar mash ih huduldu..goliin sav gazar..boliochee..
1