Нийгмийн

Нийслэлийн 84 дүгээр сургууль шинээр 30 багшийн орон тоо зарлалаа

Сарын дараа хичээл сургууль эхэлнэ. Үүнтэй зэрэгцэн ерөнхий боловсролын сургуулиуд шинээр ажлын байр зарладаг. Тэгвэл нийслэлийн 84 дүгээр сургууль энэ жил шинээр 30 багшийн орон тоо зарлажээ. Энэ тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулаад буй. Бид энэ талаар тус сургуулиас тодруулах гэсэн боловч "сургуулийн өргөтгөлийн ажил эхэлсэн, албаны мэдээлэл өгөх хүн амралтаа авсан" гэлээ.

Монголын анхны цахим гэх тодотголтой, математик, англи хэл, япон хэлний гүнзгийрүүлсэн сургалттай тус сургууль нийслэлчүүдийн хүүхдээ өгөх гэж шуурдаг газрын нэг. Тус зарын дор нэгэн уншигч "Улиралдаа 3-4 багш авах зар тавьдаг" гэсэн байв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Д Баярсайхан
Д Баярсайхан

За,манай иргэд сургууль ялгах биш хүүхэд дээ ойр сургуульд өгөх нь чухал анги, хамт олон бий болоход ,анхны хамт олон, чухал юм
Олон сургууль солих хүүхдэд муу шүү 84-р сургууль тойргийн хүүхдүүд сурах ёстой байхаа. Эцэг эх хүүхдээ сонсож, сууж сурах ,анхааралтай сонсож, ярьж сургах хэрэгтэй. Хажуу 2 цэцэрлэгийн хүүхдүүд элсдэг байсан санагдах юм Одоо хэвээрээ байх Багш их солигдох нь сайн биш.шүү!? Ер нь сургалт нь тогтворжсон сургууль байхаа. Ажлын амжилт хүсье!

Холбоотой мэдээ

Back to top button