Нийгмийн

ПРОКУРОР: УИХ-ын гишүүн Ц.Анандбазар холбогдсон хүчингийн хэргийг хэрэгсэхгүй болгоогүй

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар нь гэрийн үйлчлэгчээ хүчиндсэн байж болзошгүй гэх хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир хэргийг хэрэгсэхгүй болгожээ гэх мэдээллийг өнөөдөр зарим сайт нийтлэв. Бид эл мэдээлэл баттай эсэхийг прокурорын байгууллагаас тодруулахад "Үндэслэлгүй мэдээлэл байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэх хариулт өглөө.

Хүчин, ажлын байрны бэлгийн дарамтын хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг өнгөрсөн аравдугаар сарын 20-ны үед Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татсан. Түүнээс хойш долоон сар гаруй өнгөрчээ. Гэтэл энэ хүн өдий хүртэл төрийн ордондоо тухалсаар буй.

Уг нь прокурорын байгууллагаас яллагдагчаар татсан л бол Ерөнхий прокурор УИХ-д түүнийг эргүүлэн татах бичиг хүргүүлэх нөхцөл бүрдсэн. Бичгээ хүргүүлсэн тохиолдолд УИХ 48 цагийн дотор хуралдаж, шийдвэрлэх хуультай юм. Гэтэл Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан хуулийг илт гууль болгож, бүхэл бүтэн долоон сар энэ хэргийг нам гацаалаа.

Эх сурвалжуудын мэдээллээр Ц.Анандбазартай холбоотой хүчингийн хэргийн гэрч, түүний гэрт 20-иод жилийн тэртээ үйлчлэгч, хүүхэд асрагчаар ажиллаж байхдаа хүчирхийлүүлж байсан хэмээн хэвлэлүүдэд ам нээсэн эмэгтэй Монголд ирж, мэдүүлэг өгсөн байдаг. Тухайн эмэгтэй гадаадад олон жил амьдарч байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-07-27 13:24

Ажлаа хийж чаддаггүй арчаагүй новшнуудыг татварын мөнгөөр тэжээх ёсгүй

Зочин
Зочин
2022-07-27 19:27

Мөнгө хөрөнгө ихтэй луйварчидтай холбоотой хэргийг хэдэн арван жил сунжруулж мартагнуулж байгаад хэрэгсэхгүй болгодог шүүх прокурорынхон цагаандаа гарчээ.Энгийн иргэн байсан бол өдийд ялаа эдлээд 4 хананы хооронд хэвтэж байгаа даа.

Иргэн
Иргэн
2022-07-27 20:46

АНАНДБАЗАРЫН ЭНЭ ҮЙЛДЭЛҮҮД ҮНЭНДЭЭ ҮНЭНД ГҮЙЦЭГДЭЭД Л ХЭЗҮҮ ЮМ БОЛЖ БАЙГАА ЮМ ШҮҮ!!! МОНГОЛООС ӨӨР ОРОНД БОЛ ТАЙГАН БОЛГООД ТАВЬЧИХСАН!!!

Холбоотой мэдээ

Back to top button