Нийгмийн

Иргэд: У.Хүрэлсүх Чингис хааны хөргийг дээдлэхийн оронд архины шилнээс авч хаяхыг зарлигдсан нь дээр

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай зарлиг гаргасан билээ.

Уг зарлигт:

Нэг. Эзэн Богд Чингис хааны эш хөргийг монгол төр эрхэмлэн дээдэлж, Төрийн ордонд залсугай.

Хоёр. Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залсугай.

Гурав. Монгол хүн, айл өрх бүр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байхыг уриалсугай.

Дөрөв. Монгол хүн бүр Их Монгол Улсын гал голомтыг сахиж буйгаа гүнээ ухамсарлан, Эзэн Богд Чингис хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эе эеэ сахин бататгаж, улс орноо мандуулахад хувь нэмрээ оруулахыг уриалсугай” гэх зарлиг гарсан.

Тэгвэл уг зарлиг гарсанд иргэд ямар байр суурьтай байгааг хүргэж байна. Бид 10 иргэнээс байр суурийг нь сонсоход зургаа нь дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн бол дөрөв нь дэмжиж байсан юм. Ингээд зарим иргэдийн яриаг төлөөлөл болгон хүргэж байна.

“Надад ямар ч утгагүй л санагдаж байна. Айл болгонд эш хөргийг нь хадгалаад байх тэнхээтэй ч хүмүүс байгаа. Тэнхээгүй ч хүмүүс бий. Ер нь ийм зарлиг гаргаж байхын оронд архины шилэн дээрээс авч хаях зарлиг гаргасан дээр. Чи бод доо “Шар Чингис” гэдэг архины шил айлын нойл дотор хэвтэж байх жишээтэй. Хогон дээр, гадаа, хөдөө хэвтэж байна. Үүнийг эхлээд цэгцэлчхээд зарлиг гаргавал дэмжинэ. Түүхт хүн түүхэндээ л байх хэрэгтэй” гэв.

“Монгол хүн болгон шүтэж явахад буруудах юм байхгүй. Хэн нь мэдэгдэхгүй нэг улстөрчийн зураг хоймортоо тавиад сууж байснаас Чингис хааныхаа хөргийг тавиад сууж байсан дээр байх. Харин нэг шүүмжлүүштэй зүйл байдаг нь архины шилэн дээрээс авч хаях. Мөн хивс, дэвсгэр дээр өөрийн дураар хэвлэхгүй байхыг анхаарах хэрэгтэй юм болов уу. Өмнө нэг айл тийм дэвсгэр гэртээ дэвсчихсэн дээгүүр нь гишгээд явж байхыг ч би харсан”

ИРГЭН Д.МӨНХТОГТОХ:Ийм утгагүй шийдвэр гаргаж байгаа нь сонирхолтой л байдаг. Бусад улс орнуудад тэгж тахиарай, шүтээрэй гэсэн ойлголт байдаггүй байх аа. Сонин эрт дээр үеийн үзэлтэй хүмүүс шиг л санагдаж байна”

ИРГЭН Б.БАТДЭЛГЭР:Монгол түмний бахархал болсон хүн шүү дээ. Тийм учраас айл, албан байгууллага болгон хоймортоо залах ёстой гэсэн байр суурьтай байна. Залуус ч гэсэн Чингис хаанаа мэддэг байх ёстой байх”

ИРГЭН Б.САЙНЗАЯА: Угаасаа У.Хүрэлсүх зарлигдсан зарлигдаагүй Чингис хааныхаа хөргийг гэртээ байлгадаг. Нөхөртэйгөө гэр бүл болсноос хойш хоймортоо залсан. Чингис хаанаар дэлхий Монгол Улсыг мэднэ. Тэр зарлигийг харж л байлаа. Ерөнхийлөгчийн бас нэг попорлынх нь нэг юм болов уу гэж бодсон. Хэнийхээ хөргийг хаанаа тавих нь хувь хүний сонирхлын асуудал шүү дээ”

ИРГЭН Э.НЯМДАВАА: Шийдэх, зарлигдах олон асуудал байгаа. Тэр зүйлдээ л анхаарлаа хандуулах хэрэгтэй. Бусдаар эш хөргийг шүтэх үгүй чинь тийм анхаарал хандуулаад байхаар зүйл биш шүү дээ. Харин тэрний оронд нууц товчоогоо уншсан нь дээр”

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-07-28 08:20

энэ тэгээд яг зураг нь мөнүүюдээ мэдэхгүй урд хөршийн хааных биш биз

Уншигч
Уншигч
2022-07-28 08:55

З�##�уусаа эрчүүдээ охид бүсгүйчүүдээ баг бүлэг болж хамтраад орчноо цэвэрлэцгээ, шарилжаа зулгаацгаа, зам гудамжаа цэвэрлэцгээж соёлтой сонирхолтой эрүүл амьдарцгаая!! гсн Лүндэн буулгачихгүй дээ. Энэ цаг үеийн хүн байж

Зочин СУМЪЯА БУЗАР АА
Зочин СУМЪЯА БУЗАР АА
2022-07-28 10:52

ХИЙХ ЮМАА ОЛЖ ЯДСАН ЛАЛАР, ҮНДСЭН ҮҮРГЭЭ Ч МЭДДЭГГҮЙ, МЭДЛЭЭ Ч ЧАДВАР МЭДЛЭГ ТЭГ ЭТГЭЭД ШҮҮДЭЭ, ЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧ ГЭДЭГ САГСУУ ХАР АМЬТАН ЧИНЬ

Зочин
Зочин
2022-07-28 12:54

архины шошгоноос чингйсийн зургыг аваач

Зочин
Зочин
2022-07-28 17:16

Гэртээ би юугаа з�##�ахаа хүнээр за�##�гахдаа тулаагүй байна дөө.Коммунизмын үед Цэдэн пилийн зураг айл болгонд байдагсан.Бид ко үед амьдарч байгаа биш дээ.ОНДОО ХИЙХ АЖИЛ ОЛДДОГГҮЙ ЮМ БОЛОВ УУ.

Холбоотой мэдээ

Back to top button