СПОРТ
Цахим спортын тэмцээнд "Mazaalai" баг түрүүлжээ
Цахим спортоор хичээллэдэг залуусын тоглолтыг илүү үр дүнтэй болгох, цаашлаад олон улсад өрсөлдөх баг тамирчдыг бий болгох зорилгоор Монголын цахим спортын холбооноос Монголын үндэсний лигийн цуврал тэмцээн зохион байгуулжээ. Уг тэмцээнд ‘’CSGO” тоглоомын төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд лигийн эрх олгох анхны өрсөлдөөнд 64 баг оролцжээ. Үүнээс шигшээд “Blesse”, “20/90”, “Gogo”, “Mazaalai” зэрэг багууд шалгарч есдүгээр сард зохион байгуулагдах “Монголын үндэсний лиг”-т оролцох эрхээ авчээ. Уг тэмцээнд орсон баг тамирчид тус бүр нь хоёр сая төгрөгийн шагналын сантай ажээ. Түүнчлэн шигшээд шалгарсан багуудаас “Mazaalai” баг эхний байранд орсон байна.
С.ХОНГОРЗУЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.