Нийгмийн

Зуугаас дээш ажилтантай бол цагийн ажлын орон тоо гаргах үүрэгтэй

Манай улсад цагийн ажил хийх хүсэлтэй иргэд сүүлийн жилүүдэд нэмэгдсэнийг мэргэжлийнхэн хэлж байна. Гэвч одоогийн нийгэмд цагийн ажлын үнэлгээ бага, ачаалал их. Түүнчлэн ажил олгогчид хөдөлмөрийг үнэгүйдүүлэх тохиолдол ч их гаргадаг учир иргэдэд төдийлөн цагийн ажил дагнан хийх боломж нөхцөл бүрддэггүй байна. Энэ байдал тогтолцооны хувьд өөрчлөгдөж, шинэчлэгдэж чадвал иргэд үндсэн ажлынхаа хажуугаар орлогоо нэмэгдүүлэх байдлаар цагийн ажил хийх бүрэн боломжтой.

Монгол Улс цагийн ажлыг 2500-5000 төгрөгөөр үнэлж байгаа нь олон улстай харьцуулахад хангалтгүй үзүүлэлт юм. Тодруулбал, барилгын салбар хамгийн өндөр буюу ажилтны нэг цагийн хөлсийг 5000 төгрөгөөр үнэлж байгаа бол үйлчилгээний болон бусад салбар 2500 төгрөгөөс эхлэн үнэлж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button