Явган зорчигч руу ус цацсан торгуулийн мөнгийг ИРГЭН биш ТӨР авна
Их хэмжээний бороо, үерийн дараа нийслэл хотын гудамж талбай усанд автаж явган хүн зорчиход хүндрэлтэй байдаг. Иргэд рүү авто зам талаас жолооч ус цацах тохиолдол элбэг. Тэгвэл энэ нь хуулийн хариуцлагатай. Тодруулбал, жолооч санаатайгаар явган зорчигч руу ус цацсан бол 100 мянган төгрөгөөр торгох хуулийн зохицуулалт үйлчилнэ.
Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” хэмээн заасан байдаг. Мөн Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-т, Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 100,000 төгрөгөөр торгоно" хэмээн заажээ.
Тэгвэл энэ торгуулийн мөнгийг ус цацуулсан, гомдол гаргагч иргэн биш улс өөртөө авдаг байна. Хамгийн сонирхолтой нь энэ мөнгө зам засварлахад зарцуулагддаггүй. Түүнчлэн тээврийн цагдаагийн албаны дансанд ч төвлөрдөггүй байгаа юм. Иймд манай улс иргэнээ торгохдоо ч учир дутагдалтай. Зүйгээрээ бол замтай холбоотой торгуулийн мөнгийг эргүүлээд замдаа л ашигламаар. Нөгөө талд, машин зөвшөөрсөн хурдаар явахад зам дээрх ус явган зорчигч руу цацагдаж байвал замын алдаа, буруу гэж үзнэ. Учир нь ямар ч зам бороо орсон тохиолдолд их, бага хэмжээний ямар ч усыг зайлуулах системтэй байх ёстой. Үүнээс харахад замаа л стандартын дагуу барьчихвал энэ мэтийн үндэслэлгүй, арчаагүй алдаагаа иргэд рүүгээ чихсэн байдал үгүй болохоор байгаа юм.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сонин юм үзэх нь ээ.УУЛ УС ЦАЦУУЛСАН ХҮЭ ХОХИРСОН БАЙХ ЮМ .БАС ТӨР НЬ ТЭР ЗАМД УС ТОГТОХГҮЙ БАЙХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ ЁСТОЙ. Харинч ТӨР МӨНГӨ НЭМЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ЮМ ШИГ САНАГДАЖ БАЙХ ЮМ. НЭГЭН ИРГЭНЭЭ ХОХИРЧ БАЙХАД ДУНДААС НЬ ЧАВЧАА ХИЙДЭГ ТӨР ЫЮЕР НЬ БАЙДАГ БОЛОВ УУ.
Mashind dairuulval emchilgeenii mungiin tur avna geh n l holgui snsogdj bn
Shaagad bgarai hulgaichuda
Uheeech zailaach irq alnuud
bidnr hohirood bgamu tur horhirood bgamu uhsn
Төр их их хөөрхөөн ард сөгдөж суучаад баангуут нь баасыг минь идээд цэвэрхэн сайхан долоож өгч байгаатай яалгаа алга
Сонирхолтой хууль вэ? Төр нь 100 000 төгрөгтэй,иргэн нь шавартай хувцастай үлддэг! Луйварчин төр л гэхээс өөр юу гэхэв.
muu tur hulgaich shinjtei gej muu sdagud
Юу ч хийгээгүй төр юу гэж мөнгийг авах вэ. Ичих нүүр алга . Ядаж 50, 50 % баймаар. Бохирдсон хувцасыг нь төр үнэгүй угааж өгөхгүй нь тодорхой.
төр эхлээд замаа усгүй болгох