Нийгмийн

ТАНИЛЦ: Дэлхийн шатрын олимпиадад өрсөлдөх эмэгтэй шигшээ багийн тамирчид


Монголын шатрын эмэгтэй шигшээ баг 1963 оноос хойш 19 дахь удаагаа дэлхийн шатрын олимпиадад оролцох гэж байна.
Энэ жилийн эмэгтэй шигшээ багийн тамирчдын дундаж нас 21.4 байгаа нь маш залуу баг байгааг илтгэсэн үзүүлэлт аж.

ЦЭРЭНДОРЖИЙН БАТСАЙХАН: Багийн ахлагч,дасгалжуулагч,Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч цолтой. Ц.Батсайхан 1975 оны 08-р сарын 12-ны өдөр төрсөн 46 настай.
Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга,дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч Ц.Батсайханы хувьд 5 дахь удаагийн олимпиаддаа дасгалжуулагчийн хувиар оролцож байгаа бөгөөд туршлага хэнд байна түүнд л байна.

АЛТАН-ӨЛЗИЙН ЭНХТУУЛ: Эмэгтэйчүүдийн их мастер цолтой.
А.Энхтуул 1994 оны 09-р сарын 30-ны өдөр төрсөн 27 настай.
Энэ удаагийн эмэгтэй шигшээ багийн хамгийн туршлагатай тоглогч.
А.Энхтуул их мастерын хувьд 4 дэхь удаагаа дэлхийн шатрын олимпиаддаа оролцож байна. 2022 оны улсын аварга А.Энхтуул анх удаагаа Монгол улсын шигшээ багийн нэгдүгээр ширээнд сууж багийн лидерийн үүргийг гүйцэтгэнэ.

БАЯРЖАРГАЛЫН БАЯРМАА: Эмэгтэйчүүдийн олон улсын мастер
Б.Баярмаа 1995 оны 07-р сарын 06-ны өдөр төрсөн 27 настай.
Олон улсын мастер Б.Баярмаагийн хувьд 2 дахь удаагаа дэлхийн шатрын олимпиадад оролцож байна. Монгол улсын 21 дэхь аварга олон улсын мастер Б.Баярмаа Монголын шигшээ багийн хоёрдугаар ширээнд сууж өрсөлдөнө. Нягт нямбай тоглолт,байрлалын ур ухаан,нарийн стратегиэрээ ялгардаг түүний эсрэг тоглох нь ямар ч өрсөлдөгчид нь хэцүү байх нь ойлгомжтой.

ТӨРМӨНХИЙН МӨНХЗУЛ: Эмэгтэйчүүдийн олон улсын мастер цолтой. Т.Мөнхзул 2000 оны 05-р сарын 04-ний өдөр төрсөн 20 настай.
Олон улсын мастер Т.Мөнхзул хоёр дахь удаагаа дэлхийн шатрын олимпиадад оролцож байна. Т.Мөнхзул Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний цорын ганц хүрэл медалийг 2019 онд эх орондоо авчирч байсан түүхтэй юм.

БАТ-ЭРДЭНИЙН МӨНГӨНЗУЛ: Дэлхийн шатрын холбооны дэд мастер цолтой. Б.Мөнгөнзул 2005 оны 01-р сарын 07-ны өдөр төрсөн 17 настай.
Дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Мөнгөнзулын хувьд анх удаа дэлхийн шатрын олимпиадад оролцож байна.
Б.Мөнгөнзул Монгол улсын шигшээ багийн дөрөвдүгээр ширээнд сууж тоглоно. Түүний хувьд туршлага хуримтлуулсан,түвшин ахисан,сенсааци тарьсан сайхан олимпиад болох болвуу.

ДАВААХҮҮГИЙН МӨНХЗУЛ: Дэлхийн шатрын холбооны мастер цолтой. Д.Мөнхзул 2006 оны 03-р сарын 21-ний өдөр төрсөн 16 настай.Энэ удаагийн шигшээ багийн хамгийн залуу тоглогч.
Өсвөрийн ангиллын дэлхийн хэмжээний үзүүлж болох бүх л амжилтыг үзүүлж,авч болох бүх л шагналыг хамсан Д.Мөнхзул мастер дэлхийн шатрын олимпиадад анх удаа оролцож байна.
Дэлхийн шатрын холбооны мастер Д.Мөнхзул Монголын шигшээ багийн нөөц тоглогчоор энэ удаагийн олимпиадад оролцох бөгөөд хэрэгтэй үед багийг сэргээсэн чухал оноонуудыг авах болвуу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x