Ц.Билэгтсайхан: Омикроны BA.5 хувилбар авсан хүмүүс 2-3 удаа давтан халдвар авч байна

Эрүүл Мэндийн Яам, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал М.Билэгтсайхан дараах мэдээлллийг өглээ. Тэрбээр “Манай улсад коронавирусийн BA4, BA5 хувилбарууд нэмэгдэх хандлагтай байна. BA5 хувилбар давамгайлж байна. Энэ хувилбарын нууц үе 2.4 хоног, нийт халдварын авч буй хүмүүсийн 3/4 нь анх удаа, 1/4 нь давтан халдвар авсан тохиолдлууд байгаа юм. Омикроны BA5 хувилбараар өвдсөн хүн дахин халдвар авах тохиолдол байна.
Энэ хувилбараар 18-49 насныхан хамгийн их өртөж байгаа бөгөөд энэ насны бүлэг нийгмийн харилцаанд хамгийн их оролцдог, халдварт өртөх эрсдэлтэй. Халдвар авсан тохиолдолд их хэмжээний шингэн зүйл уухыг зөвлөж байна” гэв.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.