Нийгмийн

Хакүхо дэвжээгээ албан ёсоор өвлөж авлаа

Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх аварга Хакүхо албан ёсоор "Миягино" дэвжээг өвлөж авахаар болжээ. Японы сүмо бөхийн холбооноос 37 настай Хакүхо 64 настай экс маэгашира Тикүбаяма нарыг лиценз солилцохыг зөвшөөрсөн юм.

Ояката нар 70 нас хүртлээ дэвжээ эзэмших эрхтэй байдаг ч наймдугаар сард 65 нас хүрэх Тикүбаяма үргэлжлүүлэн ажиллах эрхээ алджээ. Хакүхогийн дэвжээтэй холбоотой мэдээ дуулгахад, өнгөрсөн жил Бүх Японы аварга болсон "Нихон Дайгакү" их сургуулийн төгсөгч, 23 настай Кавазоэ өчигдөр дэвжээндээ элсүүлжээ. Түүний хувьд есдүгээр сарын Аки башёгоос мэргэжлийн сүмод макүшитагийн 15-аас шууд барилдах боломжтой.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Умаахан

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. Нийгэм, эрэн сурвалжлах, спортын сэдвээс гадна утга зохиолын шүүмж, шүлэг бичдэг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Мэдээ бэлдэж оруулж байгаа бол бүрэн гүйцэд бас ойлгомжтой оруулж баймаар юм өө. Багш нь яагаад цааш үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсонг гэх мэт

Зочин
Зочин

Нээрээ бантан шиг мэдээ бэлтгэх юмаа.

Холбоотой мэдээ

Back to top button