Нийгмийн

Дэлхийд архины үхлээр Монгол эмэгтэйчүүд гуравт, эрчүүд хоёрт эрэмбэлэгджээ

"Спирт дутагддаг юм. Тиймээс ямар нэг хэмжээгээр хэрэглэж байх ёстой" гэдэг үг бол туйлын харгис, хамгийн худал, зүгээр л уух дуртай уруу татагч, шинжлэх ухаанч биш хүний яриа. Учир нь хүний бие 0.01-0.07 хувийн концентрацитай спиртийг буюу өдөрт 0,007 гр спирт байнга үйлдвэрлэж биеийнхээ дулааныг хангадаг байна. Тиймээс хүний биед спирт дутагддаг гэж бодох нь буруу. Хүний биед 0,01-0,03 хувийн концентраци бүхий дотоод гарал үүсэлтэй /идэж байгаа ислэг болон исгэлэн өдөр тутмын хоол хүнсний задрал/ этилийн спирт агуулагдаж, бие махбодийн илчлэгийн 10 хувийг хангаж байдаг физиологийн зүй тогтолтой болохыг эртэмтэд тогтоожээ. Иймээс хүний бие спиртийн дутагдалд орохгүй.

Дээрх мэдээллийг хүн бүр цээжилсэн байх албагүй ч мэдэж байхад илүүдэхгүй аж. Согтууруулах ундааны төрлийн зүйлс зүгээр л хэрэглээ. Тохируулан хэрэглэх нь л чухал буюу соёлтой хэрэглээ нэршлээр ихэнх хүмүүс энэ байдлыг халхавчилдаг.

Тэгвэл шар айраг, дарс уухад донтохгүй гэж бодох нь буруу. Учир нь шар айраг этилийн спирт агуулсан согтууруулах ундааны төрөлд ордог. Өдөр бүр эсвэл долоо хоногт дөрвөөс дээш удаа, дөрвөн нэгжээс /300 мл дарс, эсхүл 1000 мл шар айраг/ дээш хэмжээтэй уулт хоёроос зургаан сар үргэлжилбэл дасал, дуршил бий болох эрсдэлтэй. Нас залуу байх тутам хурдан хамааралд орох эрсдэлтэй байдаг аж. Тодруулбал, 15 нас хүрээгүй бол 40 хувь, 21-25 насанд 10 хувь, 25-аас дээш бол 2.5 хувь нь архинд донтох өвчинд өртөх эрсдэлтэй болдог байна.

Тэгвэл үүнтэй холбогдох нэгэн сонирхолтой баримтыг хүргэж байна. Манай улс дэлхийд архины хамааралтай нас баралтаар хоёрдугаарт эрмбэлэгдэж буй харамсалтай үзүүлэлт гарчээ.

Тухайлбал, 100 мянган эрэгтэй хүн тутамд архинаас шалтгаалсан үхлийн тоогоор Монгол эрчүүд дэлхийд хоёрдугаарт, эмэгтэйчүүд гуравдугаарт жагсаж байгааг дээрх зургуудаас харж болохоор байна. Жагсаалтын эгнээг Беларусь гурван үзүүлэлтээр тэргүүлж харин манай улс хоёрдугаарт, ОХУ гуравдугаарт жагсаж байна. Эрчүүд Орос ах нараа ардаа орхиж, эмэгтэйчүүд хэний ч төсөөлж байгаагүй төдийгүй өөрсдийнхөө үнэлүүлэх, дуудуулах дургүй тэр жагсаалтынхаа эгнээнд толгой цохиж үнэнд ийн гүйцэгдэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Пөөх ямар аймаар юм бэ

Зочин
Зочин

Hamgiin hamgiin hamgiin hort hawdar, arhidalt ,awilgal, dampuural,vniin huurugdul, yaduural yana daa mongol uls mini vr hvvhdvvd mini

Зочин
Зочин

Ийм л арчаагүй ажилгүй малнууд болж ба даа . Ажил ажилтай болгооч ...

иргэн
иргэн

Ямар новшийн юм бэ? Худлаа байлгүй, хэн энийг тогтоогоод байгаан?

zochin
zochin

Aimaar aguu mundag mundag umaa.

Зочин
Зочин

Бурхан минь, ганц хоёр юмаар дэлхийд алдартай болжээ.

Зочин
Зочин

АРГАГҮЙ, ЧИНГЭСИЙН ҮР САД ....

ҮНЭН
ҮНЭН

ХАХА АРХИНЫХАА ҮНИЙГ НЭМЭХИЙН ТУЛД ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ӨГДӨГӨӨ ТӨР ЗАСАГТ ГАРСАН ХУЛГАЙЧ НАР ОДОО БОЛЬМООР ЮМ

ҮНЭН
ҮНЭН

ХУДАЛ МЭДЭЭЛЛЭЭС НЬ БОЛЖ МОНГОЛ ДЭЛХИЙД 1 НОМЕРТ ОРОХ НЬ БАЙНА

Зочин
Зочин

bur orosuudiig guitsej bdag bolimoor yumaa

Зочин
Зочин

Бүх муу юмаараа эхний 3т ордог болчоод бна

Зочин
Зочин

Tumen oloniig ingej hudalaa doromjlon gutaagaad barahgui

Bayanaa
Bayanaa

Arhichdiig emchlrh tal deer todorhoi bodlogo baimazr bna shuu yadsj arhinii esreg em tariag vhuluutei zarfsg bmaar bna

Холбоотой мэдээ

Back to top button